
Социализмын үед Эрдэнэтийн дараа орох бүтээн байгуулалтыг тухай орон нутаг, ордын талбайд хийж байсан Оросуудад дахин тусгай зөвшөөрөл эзэмшүүллээ гэхэд буруутах зүйлгүй.
1980-аад оноос тухайн үед ЗХУ байхдаа Дорнод аймаг дахь ураны бүлэг ордын Мардайн орд дээр олборлолт явуулж, тухайн үедээ хүдэр хэлбэрээр нь гаргаж ОХУ–ын Краснокаменскийн үйлдвэрт боловсруулан шар нунтаг үйлдвэрлэн ашиглаж байсан түүхтэй.
Түүнээс хойш яг одоо Мардайн орд дээрх бүх лицензүүдийг төрийн мэдэлд авч, Эрдэнэс Монгол компанийн охин компани болох Мон-Атом ХХК эзэмшиж байна. ОХУ–ын Рос–Атом компанийн зүгээс энэ орд дээрээ дахин үйлдвэрлэл явуулах, олборлолт, хайгуулыг хийх, цаашлаад боловсруулалт хийх сонирхолтой байгаа гэдгээ тодорхой түвшинд илэрхийлээд байгаа юм.
Мардайн орд дээрх Оросын сонирхол, Монгол Улсын байр суурь ямар байгаа талаар Мон-Атом ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргалаас тодрууллаа.
Д.Далайжаргал “Мон-Атом” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Өнөө маргааш яг яригдаад юу юугүй ашиглая гэсэн юм бол байхгүй.
Та бүхэн мэдэж байгаа ЗХУ гэж байхад хуучин 1985-1995 оны хооронд Мардайн ордоос уран олборлож, 500 тонн уран олборлож байсан.
Энэ чинь 4 бүлэг ордын нэг л орд нь Мардай. Гурванбулаг, Нэмэр, Дорнод, Мардай гэсэн ийм 4 бүлэг орд юм.
Мардайгаас нь эхэлж байсан учраас олон нийт Мардай гээд яриад сурчихсан.
Сүүлийн 2 жил энэ Засгийн газар хоорондын комиссын хурал гэж болдог.
Улаанбаатар хотод, нэг нь Москвад болдог. Энэ комиссын хуралдааны үеэр Оросын тал энийг үргэлжлүүлье ээ, ашиглая гэдэг сонирхлоо албан ёсоор илэрхийлээд байдаг.
ОХУ–ын Рос–Атом гэж ТӨК байдаг. Рос–Атом компани Монголд өнгөрсөн жил 3 сард төлөөлөгчийн газраа нээгээд жил гаруй болж байна.
Энэ улиралдаа багтаагаад хайгуулын компаниа бас байгуулна. Монголын талтай энэ чиглэлээр ажиллая гэсэн ийм байр сууриа л илэрхийлчихсэн явж байгаа.
Албан ёсны яриа хэлэлцээнд орсон зүйл бол байхгүй. Өнгөрсөн хугацаанд Дорнодын бүлэг орд, Мардайг ашиглая гэсэн Засгийн газар хоорондын 4 хэлэлцээр байгаа.
Эдийн засгийн эргэлтэд оруулъя, ашиглая гэсэн өмнө нь байгуулж байсан хэлэлцээрүүд байдаг юм. Бүлэг ордуудаар явъя гэж ярьж байгаа.
Нэгэнт ашиглаж байгаа юм чинь бүлэг ордыг бүхлээр нь л ашиглая гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм.
Эхлээд хайгуулын компани байгуулна, хайгуулын нөөцийг нөхөн тодорхойлно, байгаль орчны үнэлгээ хийнэ, ТЭЗҮ–г дахиж боловсруулна. Ингээд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хөрөнгө оруулагч бэлтгэл ажлыг хийх цаг хугацаа, үе шаттай ажлууд байгаа. Тэрний дараа яриа хэлэлцээнд орно.
Тэрнээс одоо юу юугүй шууд Монголын Засгийн газартай хэлэлцээ хийгээд явчихгүй.
Эрдэс нэртэй, 10 мянган хүнтэй хот байсан. Хотыг түшиглээд уран олборлож байсан. Тэр үед бол ЗХУ байсан. Тэр үед хууль эрх зүйн орчин, нийгмийн байгуулалт арай өөр байсан.
Социалист хамтын аж ахуй гэдэг үнэт зүйлс байсан учраас тэнд нарийвчилсан хууль тогтоомжууд төдийлөн байгаагүй.
Хүдрийг нь аваад хил давуулаад Краснокаменск гэдэг газар шар нунтаг боловсруулж, баяжуулаад явж байсан.
Тэр бол цэвэр цөмийн цахилгаан станцид ашиглаж байсан.
Монгол Улсын Засгийн газар, Францын Засгийн газартай хамтран хамгийн эхний ураны төслөө эхлүүлээд, гэрээ хэлцлийг хийгээд, ажиллаж байгаа.
Оросын талаас ч энэ Мардайн орд дээр хамтран ажиллах сонирхол байгааг тодорхой түвшинд илэрхийлсэн бөгөөд энэ 2 ордын олборлолтын хувьд ялгаатай.
Зөөвч овоо төсөл бол говийн бүсэд ашиглаж байгаа учраас элснээс ураныг нь ялган авах аргаар буюу уусган олборлох аргыг хэрэглэж байгаа бол харин Дорнод дахь Мардайн орд дээр хүдэр хэлбэрээр уран чулуунд наалдсан байгаа учраас хүдэр хэлбэрээр олборлох ийм аргыг ашиглах юм.
Хоёр өөр олборлолтын аргыг ашиглана аа гэдгийг мэргэжлийн хүн хэлж байна.
Одоо бид нар нүүрс, алтыг яаж авдаг шиг тэр технологиор, тэр нь болохоор зэрэг Оросын технологи хуучирсан гэдэгтэй биш уран яаж бүрэлдэж тогтсон гэдгээсээ шалтгаалж байгаа.
Говийн бүсэд бол уран өөрөө элсэн дээр наалдчихсан доор байгаа учраас газар доор уусган олборлохоор, Дорнодод бол хүдэр буюу чулуу, хадан дээр уран байгаа юм.
Тэгэхээр хүдрээр нь аваад л тэндээс нь ураныг нь салгаж авна гэсэн үг. Технологи нь өөр.
Өөрөөр хэлбэл Дорнодод социализмын үед байсан технологи бол нүүрс, алтыг яаж авч байсан яг тэр технологиороо л авна гэсэн үг.