Н.Номтойбаяр: Нам дагаж “хөлждөг” тогтолцоог л халах учиртай

ХӨСҮТ-өөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Одоогоор Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 1296-д хүрсэн бөгөөд үүний 868 тохиолдол нь бүрэн эдгэрсэн байна. Гэрээр 147 өвчтөн эмчлүүлж байгаа бол эмнэлэгт 281 өвчтөн эмчлүүлж байна. Эдгээр тохиолдын хавьтал болсон нийт 11,819 тохиолдол байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.