ХАБЭМ-ийн асуудлыг үйлдвэрлэлийн салбарын өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчааг санал болгосон байна. Нэр дэвшигч Б.Рагчаагаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, түүнийг ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилох эсэхээр нууц санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон 94 гишүүний 56 гишүүн дэмжсэн тул ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томиллоо.