“Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийн ажлын явцтай танилцлаа

Арван хоёр дахь удаагийн Олон улсын “МИТЕМ” наадмын хүрээнд Монголын нэрийг дэлхийд дуурсгасан түүхэн амжилтыг Улсын драмын эрдмийн театрынхан бүтээлээ. Тодруулбал, Улсын драмын эрдмийн жүжигчид Унгарт улсад “Тэнгэрийн хүү” жүжгийг толилуулав.
Энэ талаар Улсын драмын эрдмийн театрын цахим хаягт ийн нийтлэгджээ.
“Бид түүхийг бүтээлээ.
Өнөөдрийн энэ агшин бол зүгээр нэг тоглолт биш, харин бидний түүхийг бичсэн, бахархлын хуудас болсон мөч байлаа. Хөдөлмөр, сэтгэл, ур чадвараараа бид зөвхөн урлагийн бүтээл туурвисан бус, 12 дахь удаагийн Олон улсын “МИТЕМ” наадмын хүрээнд Монголын нэрийг дэлхийд дуурсгасан түүхэн амжилтыг хамтдаа бүтээлээ.
“Тэнгэрийн хүү” жүжгийн хоёр дахь тоглолт сүр жавхлантайгаар хаалтаа хийж, үзэгчдийг баясгасан мөчөөр төгслөө. Танхим дүүрэн үзэгчид, дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочид, Унгарт суугаа Монголчууд маань нэгэн зэрэг уухайлан алга ташиж, эх орныхоо урлагийн гайхамшгийг бахдан хүлээн авлаа.
Энэ мөчид Монголын түүх, соёлын сүр хүчийг дэлхийд мэдрүүлсэн бахархал улам гүн гүнзгий мэдрэгдэж, зочдын сэтгэлийг догдлуулав. Ийнхүү бидний өв соёлын гайхамшиг олон улсад эгшиглэж, монгол омогшил, бахархал дахин нэг удаа дэлгэрч байна!
Энэхүү их үйл хэргийг бодитоор хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, халуун сэтгэлээр дэмжсэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин болон тус яамны хамт олонд гүн талархал илэрхийлье. Та бүхний дэмжлэг, итгэл үнэмшил манай соёл, урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа түгээх их үйлсэд хүч нэмсэн билээ” хэмээжээ.