
Монгол орны бүс нутаг бүрийн хөрс, усны онцлогт тохирсон шүдний ОО-г судалгаанд суурилан хөгжүүлж хэрэглэснээр ард иргэдийн 95 хувьд тархаад байгаа шүд цоорох өвчлөлийг 50 хувь хүртэл бууруулж урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Энэ талаарх судалгааны дүнг салбарын мэргэжилтэн, судлаачид мэдээллээ.
Шүд цоорох өвчин хүн амын 13 хувьд л тохиолддог байсан бол “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд шүдний чиглэлээр явагдаж байгаа үзлэг оношилгоогоор “Бага насны 10 хүүхдийн ес нь шүдний өвчлөлтэй байна” гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын ирээдүйн хүн амын 90 хувь нь 200 төрлийн өвчнөөр өвдөх магадлалтай гэсэн үг.
“Ургана” брэндийн хамт олон энэ нөхцөл байдлуудыг нэгтгэж үзээд Монгол орны бүс нутаг бүрийн усны чанарт тохирсон оо бүтээхээр ажиллаж эхэлсэн аж. Улмаар фторын агууламж их, бага, кальцийн алдагдлыг бууруулах, хүчил, шүлтийн тэнцвэрийг хадгалах уламжлалт орцуудыг агуулсан оо бүтээж чаджээ.
Энэ талаар Urgana брэндийг үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам, “Шүдний “оо”-ны найрлагад фтор, кальци гэсэн хоёр төрлийн эрдэс ордог. Манай улсад зарагдаж байгаа шүдний “оо”-нууд асар өндөр цайруулагчтай учраас эрүүл мэндийн шаардлага хангаагүй байх нь бий. Энэ нь гоо сайхны бүтээгдэхүүний хууль дутмаг байгаатай холбож ойлгож болох юм. Мөн зарим аймгийн ус фтор ихтэй. Тэдгээр хүмүүс нэрмэл, цэвэршүүлсэн усаар шүдээ угаах хэрэгтэй юм байна. Мөн фтор багатай “оо”-гоор шүдээ угаах нь тустай. Тиймээс “Urgana” брэнд оондоо хатаасан аарц хийсэн нь дэлхийн анхны эко шүдний оо болжээ. Ой модон дунд байдаг жижиг мөчрийг түүгээд 980 градуст шатаахад карбон болдог. Үүнийг хусны хар нүүрс болгосон нь өнгөр цэвэрлэх үүрэгтэй. Мөн модны давирхайг найрлагад оруулсан нь “оо”-ны түвшинд хелико бактерийг устгана. Бусад байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн орсон болохоор 99,9 хувийн органик найрлагатай бүтээгдэхүүн. Эдгээр түүхий эдийг гаргаж авахад олон хүний хөдөлмөр орсон гэдгийг ярьж байлаа. Тус “оо”-гоор өглөө өдөр орой гурван удаа угаахад хелико халдвар авахгүй, ходоод эрүүл байх боломжтой” гэлээ.
Мөн хэрэглэгчийн таалалд нийцсэн аяга таваг угаагч нь хамгийн органик найрлагаар хийгддэг байна. Тухайлбал, хужир нь жонш 21 эмийн найрлагад ордог. Үйлчилгээ нь судасны хана, ходоодыг цэвэрлэдэг байгалийн гаралтай цэвэрлэгээний бодис. Эрт үед аяга таваг угаагчийн оронд хужир ашиглаж угаадаг байсан. “Urgana” нь үүний шинж чанарыг өөрчилж хэрэглэгчдэд хүргэж байгаа юм. Бүтээгдэхүүн бүрээ гаргахдаа судалгаа хийж, туршсан гэнэ. Нэг бүтээгдэхүүн гаргахад доод тал нь нэг жилийн судалгаа шаарджээ. Бүтээгдэхүүнээ гаргаад ч судалгааны ажил нь дуусахгүй, үргэлж шинэчилж, сайжруулдаг байна.