
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд мэндэлсэн дэлхийн оддоос хүргэе.
Epic Records болон Kanye West-ийн GOOD хөгжмийн бүтээл Very G.O.O.D-той гэрээ байгуулсан Америкийн реппер Трэвис Скотт. Тэрээр 2013 оны тавдугаар сард “Owl Pharaoh” нэртэй анхны EP-ээ гаргасан. Тэрээр Сан Антонио дахь Техасын их сургуульд орохоосоо өмнө Элкинс ахлах сургуульд сурч, дараа нь хөгжмийн карьераа эхлүүлэхээр сургуулиа орхисон. Тэрээр энэ өдөр 34 нас хүрч байна. Түүнийг мөн Кардашиан гэр бүлийн отгон охин залуу тэрбумтан Кайли Женнерийн хоёр хүүхдийн эцэг гэдгээр ч хүмүүс мэдэх буй за.
Израйл гаралтай үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол мэдээж Гал Гадот тэрээр энэ өдөр 40 нас хүрч байна. Өдгөө дөрвөн охинтой тун чиг амжилттай яваа нэгэн агаад түүнийг хэлэх төдийд л түүнийш алдар нэрд хөтөлсөн “Wonder women” санаанд орох буй за. Харин түүний сүүлийн уран бүтээл болох “Snow white” бүтээл бүтэлгүйтээд байгаа билээ. Тэрээр тус бүтээлд цасан цагааны хорон санаат хойд эхийн дүрд тоглосон юм.
Гурван настайгаасаа эхлэн телевизийн сурталчилгаанд тоглож урлагийн хүн болсон Кристиан Дант энэ өдөр 42 нас хүрч байна. Тэрээр олон арван бүтээлд тоглож, олон шагнал хүртсэн нэгэн. Түүний дүр бүтээсэн Bring It On, Jumanji, Spider-Man, Marie Antoinette, The Virgin Suicides, Melancholia зэрэг кинонуудыг дурдаж болох юм.
Una rosa de Francia кино болон Hispania, la leyenda телевизийн шоунд гол дүрд тоглосон Кубын жүжигчин Ана Дэ Армас энэ өдөр 37 нас хүрч байна. 2017 онд тэрээр “Blade Runner 2049” кинонд гол дүрийг бүтээсэн бөгөөд 2019 онд “Knives Out” аллагын нууцлаг кинонд тоглосон. Тэрээр Кубын Үндэсний театрын сургуульд суралцаж, арван зургаан настайдаа анхны кинонд тоглож эхэлсэн нэгэн.