
“Nomadic Fighting Championship” Тулааны спортын дөрвөн төрөлт холбооны анхны эвэнт маргааш болно. Уг тэмцээн нь нийт есөн тулаан явагдах бөгөөд ММА, Кикбокс, Муай Тай, Сабмишн Грапплинг гэсэн дөрвөн төрлөөр тулалдана.
Оргил тулаанд холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ NFC холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайланд Улсын тамирчин TANAVIT- LIKIT тулалдана.
Бусад Монгол тамирчдын эсрэг гаднын чансаа өндөр тамирчид ирж өрсөлдөнө. Тус эвэнт нь Олон Улсын жишгээр зохион байгуулагдах бөгөөд Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах бөгөөд уг тулааныг олон улсын шилдэг шүүгчид ирж шүүх юм.
Nomadic Fighting Championship ийн Кикбоксын Аваргын бүсний төлөөх оргил тулаан маргааш /2025.04.27/ “M Bank Arena”-д 18:00 цагт эхлэх юм. Тасалбар авах: https://www.portal.mn/events/nfc