Үндэсний баялгийн санд мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежмент дутагдаж байна

Тайландын Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн тивийн аваргад 30 орны 295 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээжээ.
Монгол Улсаас нийт эрэгтэй ес, эмэгтэй есөн шилдэг жүдоч эх орноо төлөөлөн тивийн аваргын дэвжээнээ хүч бяраа сорино.
Тодруулбал, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох жүдочдын нэрсийг танилцуулъя
Эрэгтэйчүүдийн:
- -60 кг-ын жинд Б.Сүхбат,
- -66 кг-д Б.Эрхэмбаяр,
- -73 кг-д Л.Анхзаяа, –
- 81 кг-д О.Шинэбаяр,
- -90 кг-д Б.Мөнхбаяр,
- -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун,
- +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц нар зодоглоно.
Эмэгтэйчүүдийн:
- -48 кг-ын жинд Г.Наранцэцэг,
- -52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа,
- -57 кг-д Т.Ариунзаяа,
- -63 кг-д МУГТ Л.Энхрийлэн,
- -70 кг-д Д.Есүй,
- -78 кг-д А.Дуламсүрэн,
- +78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглоно.