
Хэвлэлийн эрх чөлөө гэдэг Монгол Улсын иргэн хүн бүрийн мэдэх эрхийн эрх чөлөөний асуудал яригдаж байна. Хэвлэл мэдээллийн салбар гэдэг иргэн таны Үндсэн хуулиар олгогдсон үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр болдог. Энэ индэр болон салбартажиллаж буй хүмүүс хэрхэн эрх чөлөөгөө хангуулах вэ гэдэг асуудал УИХ–аар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хэлэлцэгдэж байна.
1998 онд Монгол Улсын сэтгүүл зүйн салбар, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх зүйг зохицуулсан хууль батлагдсан. Түүнээс хойш нэг ч өөрчлөлт ороогүй явсаар Монгол Улсын Засгийн газраассанаачилсан энэхүү хуулийн төсөл яригдаж байна.
Хуулийн төсөл шинэчилсэн найруулга гэдэг утгаараа олон зүйл заалтууд нэмэгдсэн. Харин эдгээр зүйл заалт үнэхээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангаж чадаж байна уу цаашлаад хэвлэл мэдээллээр дамжуулан мэдээллийг хүлээн авч байгаа Монгол Улсын иргэдийн мэдэх эрхийг хангаж чадах уу гэдэг асуудал яригдаж байна.
Г.Гүнжимаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн:
“Төрөөс хэвлэл мэдээлэлэрх чөлөөтэй бие дааж ажиллах боломжийг, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа редакцуудын эрхийг хамгаалсан тодорхой заалтууд орж ирж байгаа. Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байхдаа аливаа нэг аюул саад тохиолдох юм бол биеэ хамгаалах, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд саад учруулсан хүнд мөнгөн торгууль оногдуулах зэрэгдавуу талтай зохицуулалтууд хууль болон дагалдах хуулиудад орж ирсэн“
Монгол Улсын Засгийн газраасХЗДХ–ийн сайд О.Алтангэрэл санаачлан оруулж ирсэн уг хуулийн төслийг УИХ–ын нийт гишүүдээр хэлэлцэх зүйтэй гэж үзэн, дэмжсэн. Гэхдээ хуулийн төсөл өмнөх хуулийн төслөөс сайжруулсан гэж хэлж байгаа боловч салбарын төлөөллүүдийн хувьд тодорхой эрхийг хамгаалж чадаагүй зүйл заалтууд байгаа учраас дахин өөрчлөх шаардлагатай гэдэг ийм байр сууриудыг илэрхийлж байгаа юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид УИХ–ын дарга Д.Амарбаясгалантай уулзалт хийж хуулийн төслийг хэрхэх эсэхийг ярилцсан байна.
“Цаашдаа яах вэ гэдэг асуултыг бас 2 талаасаа ярьсан. Хэлэлцэх эсэхийг ингээд шийдчихлээ. Шийдсэний дараагаар Ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсэг салбарын бүхий л төлөөллүүдийг хангасан байдлаар Дэд ажлын хэсгийг байгуулаад, тэр Дэд ажлын хэсэг Ажлын хэсэг 2 зарчмуудаа бүгдийг тохироод санал нэгдсэн нөхцөлд анхны хэлэлцүүлэг рүү оруулна. Тэрнээс өмнө хуулийг хэлэлцүүлэгт оруулахгүй гэсэн амлалтыг УИХ–ын даргын түвшинд өглөө. Тэгэхээр салбарынхан өөрсдөө дотооддоо хуулиудыг яаж сайжруулах юм гэдэг нэлээн сайн ажиллах үүргийг хүлээж байна. Нөгөө талаасаа бас парламентад сэтгүүлч байсан нэлээн олон гишүүн байгаа. Эдгээр гишүүд маань энэ Ажлын хэсэгт ороодсаналууд дээр нэлээн ажиллах байх гэж бодож байна”
УИХ–д Хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтыг илүү сайжруулах Ажлын хэсгийг УИХ–ын даргын захирамжаар байгуулсан. Уг ажлын хэсгийг өмнө сэтгүүлчээр ажиллаж байсан УИХ–ын гишүүн Ч.Лодойсамбуу ахлан ажиллаж байгаа. Түүний хувьд хэлэлцэгдэж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бус шинээр хуулийн төсөл боловсруулан оруулж ирэх боломж байсан гэдгийг хэлж байгаа юм.
“Би анх энэ хууль өргөн баригдсан цаг буюу 2-3сарын өмнөөс л ийм хууль болохгүй ээ. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэн найруулах шаардлагагүй. Одоо байгаа Эрх чөлөөний хуулиа амилуулах л асуудал байгаа юм. Тэрийгээ л хэрэгжүүлэх асуудал байгаа юм. Энэнд хэрэгжүүлэхэд саад болоод байгаа 17-20 орчим хууль байна гэдгийг манай ажлын хэсэг судалгаа хийлгээд энэ хэдэн сард тогтоогоод, энийгээ өөрчлөх зам руугаа явах байр суурьтай байсан. Нэгэнт хэлэлцэхээр болчихсон учраас энэ салбарын хүн байна даа, орхиод явж чадахгүй. Тэгэхээр аль болох сайжруулах талаас л ажиллана. Сэтгүүлч гэж энийг хэлнэ, редакц гэж энийг хэлнэ гээд, ийм үүрэг хүлээнэ гээд эрх эдэлнэ гэхээсээ илүүтэйгээр үүрэгжүүлсэн хууль болсон. Би хэвлэн нийтлэх эрх чөлөөний талаасаа л авч үзэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах хэрэгтэй, мэдээлэл ил тод байх хэрэгтэй, мэдээлэл олж аваад хэн нэгэн даргын гараас биш мэдээлэл олж авахад их амар болох ёстой. Тэрний дараа бол хуурамч мэдээлэл, худал мэдээлэл, гүтгэлэг гэдэг юм өөрөө арилна, таамаглал арилна шүү дээ, “тэгж бодож байна” гэж бичихээ болино шүү дээ. Тэгэхээр энэ мэдээлэл ил тод байх ёстой гэдэг байр сууринаасаа бусад хуулиуд засвар хийе ээ гэдэг байр сууриа л илэрхийлж байсан. Шинэчилсэн найруулга учраас энэ өргөн барьчихсан хэлэлцэхийг дэмжчихсэн энэ хуулийг бол зүйл, заалт, нэр, гарчиг бүгдийг өөрчилж болно“