
ТЦА: Товчооны замд осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч нар согтуу байсан
Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө 01:13 цагийн орчимд “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Товчооны замд ачааны тээврийн хэрэгсэл, Тоёота Приус тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, тухайн осол хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байгааг мэдээллээ.
Урьдчилсан байдлаар тухайн хоёр тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогджээ. Уг ослын улмаас Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч гэмтэж, эмнэлгийн яаралтай түргэн тусламж аваад байна. Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.