
Монгол улсын эмэгтэй шигшээ баг ФИБА азийн аварга шалгаруулах тэмцээний B дивизонд өрсөлдөх эрх авлаа. Өчигдөр ФИБА-гаас Азийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 2025 оны тэмцээний B дивизонд оролцох багуудын нэрсийг зарлалаа. 2025 оны Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний B дивизонд нийт найман баг өрсөлдөх юм. Үүнд урьдчилсан хэсгээс шалгарсан багууд:
Chinese Taipei — Зүүн Азийн бүсийн аварга
Энэтхэг — Өмнөд Азийн бүсийн аварга
Казахстан — Төв Азийн бүсийн аварга
Иран — Баруун Азийн бүсийн аварга болж шалгарсан дөрөв дэх баг болсон.
Үүн дээр Номхон далайн бүсээс Күүк арлууд болон Таити нэмэгдэн оролцон зургаан баг болсон.
Үлдсэн хоёр багийн зайнд Монгол болон Тайландын багуудад ФИБА-гаас оролцох эрхийг өглөө.Монгол улс ФИБА Азийн аваргын Эмэгтэйчүүдийн тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны зохион байгуулж манай баг хэсэгтээ хоёрдугаар байрыг эзэлсэн билээ.
Монголын шигшээ багийг оролцуулах болсон албан бичигтээ Монголын сагсан бөмбөгийн холбоо нь ФИБА-гаас бүс нутгийн томоохон тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулж, ФИБА Азийн сагсан бөмбөгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэн сайшааж “ТАЛАРХАЛ”-ын захидлыг мөн ирүүллээ.
Түүнчлэн В Дивизион Азийн аварга шалгаруулах тэмцээн 2025.7.13-7.20-нд БНХАУ Shenzhen хотод болох юм.