
Монголын Сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулаад 30 жил болж буй. Жилээс жилд зохион байгуулалтын цар хүрээ өргөжин тэлж, оролцогч багуудын ур чадвар чанаржин, хөгжөөн дэмжигч фанатуудын тоо ч өсөн нэмэгдсэн.
Финалын хоёр дахь цуврал тоглолт өнөөдөр орой 19:10 цагт М банк аренад явагдана
Энэ хэрээр лигийн талбайд өрсөлдөж буй багуудын менежмент сайжирч, гаднаас ирэх легионер тоглогчдын ч түвшин ахисан гэдгийг онцлох хэрэгтэй.
Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын финалд “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт металл” багууд тунаж үлдээд байгаа. Өнөөдөр тус хоёр багийн финалын цувралын хоёр дахь тоглолт болно.
Өмнөх тоглолтод “Бишрэлт Металл” багийн легионер тоглогч Дэвон Скотт ёс зүйгүй үйлдэл гаргасан. Ингэснээр түүнийг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл МСБХ-ноос зохион байгуулах бүхий л тэмцээн, үйл ажиллагаанд оролцохыг хориглосон. Нэмээд хэлэхэд “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч А.Азбаярыг нэг удаагийн тоглолт өнжүүлэх шийдвэрийг гаргасан билээ.
Финалын цувралын эхний тоглолт 85:82 харьцаагаар өндөрлөж, “Бишрэлт Металл” баг цувралын эхний тоглолтыг ялалтаар өндөрлүүлсэн.
Тэгвэл “Хасын Хүлэгүүд” багийн хувьд өнөөдрийн тоглолтод илүү тактик, хүчтэй тоглолтоор эргэн ирэх магадлал өндөр. Учир нь тэд лигийн 8 удаагийн аваргууд хэмээн хөгжөөн дэмжигчид нь тодорхойлоод буй.
Үндэсний дээд лигийн найман удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” багийн амжилтыг танилцуулъя
Дээд лигийн хамгийн урт буюу 21 жилийн түүхт дээд лигийн 8 удаагийн аварга Хасын Хүлэгүүд багийн амжилт:
- 2005 он no Playoff
- 2015 он хүрэл
- 2006 он хүрэл
- 2016 он мөнгө
- 2017 он аварга
- 2007 он хүрэл
- 2018 он аварга
- 2008 он аварга
- 2019 он мөнгө
- 2009 он аварга
- 2020 он мөнгө
- 2010 он аварга
- 2022 он аварга
- 2011 он хүрэл
- 2023 он хагас шигшээ
- 2012 он мөнгө
- 2024 он аварга
- 2013 он мөнгө
- 2025 он финал
- 2014 он аварга
Харин “Бишрэлт Металл” багийн хувьд Үндэсний дээд лигийн финалд гурав дахь удаагаа шалгарч буй нь энэ юм.
Тэд цувралын тэргүүллийг авснаараа хар нүхнээс гарч чадлаа гэдгийг онцлоод байгаа юм.
Лигийн аваргын төлөө өрсөллдөж буй хоёр багууд дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн тоглолтоо хийсний дараагаар финалын цуврал түр завсарлана. Ингээд лигийн цуврал тоглолт тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн явагдана. Учир нь тус хоёр багууд хоёулаа BCL буюу Зүүн Азийн Супер лигт өрсөлдөх хуваарьтай байна.