
Энэ оны эхний улиралд аюулт үзэгдэл, ослын 1220 удаагийн дуудлага мэдээлэл холбогдох байгууллагуудад бүртгэгдсэн байна. Үүний улмаас 16.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2025 оны эхний улиралд 1220 удаа бүртгэгдсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10 орчим хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ оны эхний улиралд тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 1345 хүн нэрвэгдсэн байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 16.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
2025 оны эхний улиралд тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр нь авч үзвэл, объектын түймэр 1002 удаа бүртгэгдсэн байна. Мөн ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 26 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 16, биологийн гаралтай аюулт үзэгдэл 4, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 1174 удаа тус тус бүртгэгджээ.