Гэрэл зургийн сэтгүүл зүйн 2025 оны шилдгүүд тодорчээ

Азийн оюутны спортын холбооны гүйцэтгэх хорооны хурал БНСУ-д болж буй
БНСУ-ын Чеонан хотын Данкүүк их сургуулийн цогцолборт Азийн оюутны спортын холбооны (АОСХ) Гүйцэтгэх хорооны ээлжит хурал 2025 оны 04 сарын 18-19-нд болж байна. Тус хуралтай зэрэгцэн АОСХ-ны маркетингийн болон хэвлэл мэдээллийн хорооны хурал зэрэг явагдаж эхэллээ.
Хурлыг нээж АОСХ-ны Ерөнхийлөгч Лю Лишин үг хэлж нээжээ.
Хурлаар тус холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, төлөвлөгөө, Арабын ОСХ, Америк тивийн ОСХ-той байгуулах харилцан ойлголцлын санамж бичгийн төсөл, ивээн тэтгэгчийн гэрээний төслийн тухай, АОСХ-ны төсөл, хөтөлбөрүүд, Азийн оюутны АШТ-ий эрх олгох, явцын мэдээлэл, Стратеги диалог хэлэлцүүлэг, дүрэмд оруулах өөрчлөлт, ёс зүйн дүрэм, онлайн систем ашиглах бэлтгэл ажлын явц зэрэг олон асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах юм.

Энэхүү хурлаар Монгол Улсад 2026 оны 5 сард АОСХ-ны Гүйцэтгэх хурлыг хийх, энэ үеэр Төв Азийн орнуудын оюутны спортын холбооны удирдах ажилтны зөвлөгөөн хийх асуудлыг оруулан шийдвэрлүүлэхээр ярилцаж байна.
Дашрамд дурьдахад АОСХ-ны төв нь БНХАУ-ын Бээжин хотноо байрладаг ба 1992 онд байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж байна. Тус холбооноос жил бүр 4-8 төрлөөр Азийн оюутны АШТ зохион байгуулж байна. Удахгүй энэ оны 05 сарын сүүлчээр БНХАУ-ын Зоашан хотноо 3х3 сагсан бөмбөгийн Азийн оюутны АШТ нь 8 дахь удаагаа зохион байгуулах ажээ.

