Өнөөдөр жүдогийн “Топ-6” барилдаан болно

Энэ сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн газарт хүүхэд хүчирхийлүүлсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас очиход найман настай эмэгтэй хүүхдэд, танихгүй эрэгтэй “орж ус ууя” гэж гэрт нь ороод хүчиндэхийг завдан, зугтаасан байна. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.
Энэ оны эхний гурван сарын байдлаар Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, эрүүгийн хуулийн 12.1-12.6 дугаар зүйл ангид хамаарах 247 хэрэг гарсан байна. Энэ нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 39-өөр буюу 18.8 хувиар өссөн үзүүлэлт. Иймд тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.