
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Хуулийн төслийг эцэслэн батлах эсэх санал хураав. Нийт 64 гишүүн дэмжиж Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
Эргэн сануулахад, УИХ-аас 2019 онд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталсан. Гэвч энэ хуулийн зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 3 дугаар дүгнэлт гарчээ. Дүгнэлтийг өнгөрсөн сарын 17-нд УИХ-д ирүүлсэн. УИХ гуравдугаар сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 41.9 дэх хэсэгт УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасны дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болно. Үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.
Мөн хуулийн 44.6-д заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй гэж заасан нь Үндсэн хуулийн зарим хэсгийг зөрчсөн байна гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн УИХ-ын тогтоолыг баталсан.