Кардашиан гэр бүлийн том охин Коуртни Кардашиан

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нийслэл Пхеньян хотод баригдаж буй 10 мянган айлын орон сууцны хорооллын нээлтэд оролцжээ. Орон сууцны хороолол нь 2021 онд бүтээн байгуулалтаа эхэлсэн ба Пхеньян хотыг өргөжүүлэх таван жилийн төлөвлөгөөний нэг хэсэг юм.
Хорооллын нээлт нь Ким Жон Уны өвөө Ким Ир Сений мэндэлсний 113 жилийн ойн баярын өдөр буюу мягмар гарагт болсон ба нээлтийн үйл ажиллагаанд Ким Жон Ун охин Ким Жү Эгийн хамт оролцжээ. Пхеньян хотын захын Хвасонг дүүрэгт баригдсан тус хорооллын нээлтийн үйл ажиллагааны видео бичлэгийг Хойд Солонгосын төрийн өмчит хэвлэл мэдээллийн агентлаг өнгөрсөн лхагва гарагт цацжээ.