Улаанбаатарт үүлшинэ, бага зэргийн бороо орно

Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн “Буурал” гэдэг газар өчигдөр 04.16-ны өдрийн 17:24 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ талаарх мэдээллийг мөн өдрийн 17:46 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Эх сурвалж: ОБЕГ