
Өнгөрсөн долоо хоногт гол түүхий эдийн экспорт нэмэгдэж он гарснаас хойш 278 сая долларт хүрсэн нь өнгөрсөн долоо хоногоос 40 гаруй сая ам.доллароор илүү байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.
Тэрээр, “Дээрх үзүүлэлтэд нарийн сухайтын бүлэг ордоос буюу хувийн уурхайгаас хийгдсэн экспорт нөлөөлж байна. Бараг хоёр сая тонн нүүрс арилжаалсан. Энэ нь мөнгөн дүнгээр 40 гаруй сая ам.доллар гэсэн үг. Он гарснаас хойш Монгол Улсын валютын нөөц таван тэрбум 246 сая ам.долларт хүрлээ.
Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Бичигт боомтуудад валютын нөөцөд эерэг үр дүн үзүүлэх, яаралтай гарах шаардлагатай экспортуудыг зөв эрэмбэлж хийх чиглэл өглөө. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах арга хэмжээ авахаар экспортын бүтээгдэхүүнийг ачуулах, төмөр зам гартал үүсэж буй өртгийг бодитоор бууруулахыг нүүрсний болон тээврийн компаниудад чиглэл өглөө” гэсэн юм.