Танилц: Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
10:00 ЦАГТ:
- Засгийн Газрын ээлжит хуралдаан болно.
11:00 ЦАГТ:
- Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын үзүүлэлтийг танилцуулна.
- Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтын нээлт Сүхбаатарын талбайд болно.
- Урлаг судлалын ухааны доктор, профессор, зураач, уран барималч С.Бадрал монголчуудын зурхайн ухаан дахь 12 жил, таван зоос, ёсөн зоосны мэргийн тухай лекцийг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд уншина.
11:30 ЦАГТ:
- Монгол Улсад анх удаа тулааны спортын ММА, Кикбокс,Муай тай, Сабмишн Граппинг гэсэн 4 төрөлт олон улсын тэмцээн энэ сарын 27-нд болох талаар холимог тулаанчид мэдээлнэ.
19:00 ЦАГТ:
- Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрлын Чөлүгэн квартет, Ятгын квинтетийн “Novel melody” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.