Танилц: Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

Орон сууцны үнийн индекс 2025 оны гуравдугаар сард 1.27 болж, өмнөх оны мөн үеэс 15 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2025 оны гуравдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.48 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.44 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийслэлийн Сүхбаатарсдүүрэгт 38.7 хувиар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 6.7 хувиар өссөн нь хамгийн бага байна. Мөн 2025 оны гуравдугаар сард хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.49 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.63 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 37 хувиар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уулдүүрэгт 16.3 хувиар өссөн нь хамгийн бага байна.