
Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээрээ 12 дах удаагийн МИТЕМ олон улсын театрын наадмын нээлтийн жүжгээр оролцохоор 76 хүний бүрэлдэхүүнтэй Унгар улсын нийслэл Будапешт хотыг зорих гэж байна.
Энэ бол Монгол Улсын театрын урлагийн хөгжлийг нэг шат ахиулж буй онцгой үйл явдал төдийгүй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “GoMongolia” үндэсний брэндийн хүрээнд үндэсний соёл, өв уламжлалаа олон улсад сурталчлан таниулах гайхалтай боломж юм.
“Тэнгэрийн хүү” жүжиг Монголын төрт ёсны эх суурь болсон Хүннү гүрний Модун шаньюйн түүхийг өгүүлсэн, үндэсний ухамсар, язгуур соёл, нүүдэлчдийн гүн ухаан, эх оронч үзлийг урлагийн хэлээр дэлхийн үзэгчдэд хүргэх чухал бүтээл юм.
2025 онд Монгол, Унгар хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойтой золгож байна. Энэхүү ойг урлагийн бүтээлээр дамжуулан тэмдэглэж, хоёр ард түмний сэтгэл зүрхийг илүү ойртуулж байгаад бэлгэшээж байна.
“Theatre Night” concert
04-р сарын 24-нд 19:00 PM
Тасалбарын үнэ: 9000 ft
1108 Budapest, Tavas utca 5
+36 30 247 1515
“The Son of Tengri” historical epic
04-р сарын 25-нд 19:00 PM
04-р сарын 26 -нд 19:00 PM
National Theatre, Budapest
Тоглолтын тасалбар худалдан авах: https://shorturl.at/Nt41H
Tickets and passes are available here: https://shorturl.at/Nt41H