
Чацаргана нь исгэлэн, эхүүн амттай, бүлээн чанартай, хуурай, тослог жимс юм. Исгэлэн амттай хүйтэн чанартай. Мөн маш их хэмжээний уураг, хүчил, витамин, кальци, фосфор, магни, натри зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүдийг агуулдаг. Ходоодыг эрүүлжүүлж, гэдсийг цэвэрлэн, уушгийг зөөллөж, цусыг төлжүүлэн, өтгөн шингэнийг тохируулж, дэлүүг эрүүлжүүлэх зэрэг олон чадалтай. Эмчилгээнд голдуу уушигны архаг, цэр ховхрохгүй, цусан бэтэг, бор өвчин, борын бэтэг зэрэг өвчнийг эмнэхэд хэрэглэдэг байна.
Уг жимс нь маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд артерийн судасны хана гэмтэхээс хамгаална. Судлаачид судалсны үндсэн дээр найман ширхэг чацаргана жимс нь биеийн тамирын үед гэмтсэн эд эсийг эдгээдэг чадалтай болохыг тогтоожээ.
Чацаргана юу хийж чаддаг вэ?
- Хамгийн сайн хийж чадах гайхамшигтай зүйл бол арьсыг тань байгалийн жамаар нь уян хатан болгож, бүтэцийг нь сайжруулдаг
- Чацаргана хүчтэй антиоксидант
- Эсийг шинэчилж, хөгшрөлтийн хойшлуулдаг
- Үрэвслээс урьдчилан сэргийлэх
- Цусан дахь холестерины хэмжээг багасгах
- Хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулах
- Дархлааны системийг идэвхжүүлдэг
- Цусны эргэлтийг сайжруулдаг
- Таны эрч хүч байгалийн аргаар сэргээгдэнэ
- Нян, вирустэй тэмцэнэ
- Гэдэс доторын эрүүл мэндэд эерэг нөлөөтэй
- Зүрхний үйл ажиллагааг тогтворжуулах
- Тархины үйл ажиллагааг идэвхжүүлэх
- Мэдрэлийн тогтолцоонд сайн нөлөөтэй
- Шарх эдгэлтийг түргэсгэх
- Химиийн эмчилгээний хорыг саармагжуулах
Түүнчлэн сонирхуулахад чацаргана нь Европ, Азид зургаан зүйл, 12 дэд зүйлийн чацаргана зэрлэгээрээ ургадаг, өргөн тархсан ургамал юм. Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Швед, Норвеги зэрэг улсуудад ургана. Дэлхий дээрх чацарганы нөөц бүхий 1.5 сая гектар газрын 90 орчим хувь нь Хятад улсад ноогддог. Чацарганы бут нь ихэнхдээ 0.5–6 м өндөртэй байх боловч хааяа Төв Азийн хуурай, элсэрхэг нутагт 10 м хүртэл ургах нь бий.