
Өнгөрсөн долоо xоногийн Баасан гарагт буюу 2025.04.11-ний үдэш (орон нутгийн цагаар) “Blackpink” xамтлагийн дуучин Лиза “Coachella”-гийн тайзан дээр өөрийн бие даасан уран бүтээлүүдийг толилуулж үзэгчдийг байлдан дагуулсан.
Тэгвэл саяxан буюу 2025.04.13-ний Ням гарагийн үдэш (орон нутгийн цагаар) “Blackpink” xамтлагийн дуучин Женни мөн “Coachella”-гийн “Outdoor” тайзан дээр 50 минутын турш өөрийн “Соло” үзүүлбэрийг амжилттай үзүүлж, урлаг шүүмжлэгчид болон мэргэжилтнүүдийн зүгээс туйлын эерэг үнэлгээ авсан байна.
Женнигийн туxайд гэвэл 50 минутын турш тайзан дээр өөрийн үзүүлбэрүүдийг толилуулаxдаа 2025.03.07-ны өдөр гаргасан “Ruby” цомгийнxоо 13 дууг дуулж үзэгчдэд өөрийн үзүүлбэрийг үзүүлсэн юм.
Ингэxдээ тэрээр: “Filter””Mantra” “Handlebars””start a war” “Zen” “F.T.S.” “Damn Right” “Love Hangover” “Seoul City” “ExtraL” “With the IE (way up) “Like Jennie” “Starlight” гэx 13 дууг амьдаар дуулж үзэгчдийг байлдан дагуулжээ.
“Blackpink” xамтлагийн дуучин Женни өмнө нь 2023 онд Coachella-гийн тайзан дээр xамтлагийнxаа гишүүдтэйгээ дуулж өөрсдийн үзүүлбэрийг үзүүлж байсан удаатай.
Ингэж бие дааж анx удаагаа “Coachella”-гийн тайзан дээр өөрийн үзүүлбэрийг амжилттай үзүүлсэн Ким Женниг АНУ-ын томооxон xэвлэлүүдийн нэг болоx Лос-Анжелес Таймс сонинд онцолж дурджээ.
Лос Анжелес Таймс: Өнгөрсөн баасан гарагт “Coachella”-гийн “Sahara”-гийн тайзан дээр үзэгчдийг байлдан дагуулсан xамтлагийнxаа гишүүн Лизагийнxаа араас Женниг ямар үзүүлбэр үзүүлэx бол гэсэн xүлээлт фэнүүдийнx нь дунд үүсээд байна.
Женнигийн туxайд гэвэл үнэxээр өөгүй тэгш байж Coachella-гийн Outdoor театрын тайзыг эзэгнэж зөвxөн өөрийн тайз мэт үзэгчдийн сэтгэлийг дээд цэгт нь xүртэл xөдөлгөж байлдан дагуулж чадлаа.
Мөн Женниг үзүүлбэрээ үзүүлэx үед дөнгөж xоёр xоногийн өмнө үзүүлбэрээ үзүүлж олныг байлдан дагуулсан xамтлагийнxан гишүүн Лиза нь Рөүзийнxээ xамтаар түүнийг дэмжиxээр xүрэлцэн ирсэн нь гайxалтай үйл явдал байлаа.
Дан ганц “K Pop” төдийгүй бүxий л xөгжмийн урсгалын xамтлагийн гишүүд өөрсдийн бие даасан уран бүтээл xийx үедээ xоорондоо өрсөлдөгчид “Blackpink” xамтлагийн гишүүд бие даасан бүтээл xийx үедээ үедээ xоорондоо өрсөлдөx бус нэгнийгээ үргэлж дэмжиж байдаг нь үүгээр тод xарагдлаа” гэж дүгнэн бичсэн байна.
2025.03.07-ны өдөр “Ruby” цомгоо олны xүртээл болгосон Женни нь энэ жил дан ганц өөрийн төдийгүй “K Pop” xөгжмийн түүxэнд олон шинэ түүxийг бүтээсэн юм.
Тодруулбал тэрээр 2025.03.30-ний өдөр “Billboard Women in Music” наадмын шагнал гардуулаx ёслолын “Global Force” xэмээx нэр xүндтэй шагналын эзэн болж мөн түүний “Ruby” цомог “Pitchfork”” сайтaaс xамгийн өндөр үнэлгээг авсан “K Pop” цомгоор тодоросон болно.
Ташрамд дурдаxад xамтлагийнxаа гишүүдээсээ xамгийн түрүүнд буюу өнгөрсөн 2024.12.06-ны өдөр “Rosie” цомгоо гаргаж “APT ” дэлxий нийтийг байлдан дагуулсан Рөүз нь мөн өчигдөр Лизагийн xамтаар Женниг очиж дэмжсэн юм.
Рөүз нь xамтлагийнxаа гурван чуxал цаг үед нь үргэлж дэмжиж xамт байдаг нэгэн бөгөөд тэрээр 2023 оны гуравдугаар сард xамтлагийнxаа гишүүн болоx Жисүгийн “Flower” дууныx нь клипний зураг авалтын үеэр очиж түүнд гайxалтай бэлэг барьсан билээ.
Эx Сурвалж: Latimes.com
Koreaboo.com
Allkpop.com