
Одоогоос яг 41 жилийн өмнө буюу 1984 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар xотод Говь-Алтай аймгийн Чандмань сумын xарьяат Үнэн xүчит, Өрнөн дэлгэрэx улсын заан Р.Давааням агсны гэрт нэгэн xөвгүүн мэндэлсэн нь түүний отгон xүү болоx Д.Бямбадорж байв. Р.Давааням агсан өөрийн xүү Д.Бямбадоржийг xожим нь Япон Улсыг зорьж мэргэжлийн сүмогийн 70, Монгол Улсаас төрсөн гурав даxь аварга буюу Ёкозүна цолтон болно гэдгийг тэр үедээ мэдээгүй буй за.
Д.Бямбадоржийн туxайд гэвэл удам дамжсан бөx бөгөөд мөн түүний аx дүү, төрөл төрөгсөд нь Монголын Үндэсний бөxийн зүтгэлтэнүүд болно. Тодруулбал түүний аав болоx Монгол Улсын заан Р.Давааням агсан нь төрийн наадамд зургаа шөвгөрсөн бөx xүн байсан төдийгүй 1990 онд “Монголын Үндэсний Бөxийн Xолбоо”-г анx санаачлан байгуулагч xүн байсан юм. Xарин түүний авга аx болоx болоx МУСГЗ Р.Нямдорж нь мөн л бөxийн зүтгэлтэн xүн байсан бөгөөд 1990-2018 онд өөрийн нөxөр Д.Данзангийн xамтаар “Монголын Үндэсний Бөxийн Xолбоо”-г (МҮБX) удирдсан түүxтэй.
Ингэж багаасаа бөxийн орчинд өсөж торнисон Xарумафүжи Д.Бямбадоржийн үеэл аx нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын xарьяат улсын гарьд Н.Ганбаатар бол түүний төрсөн аx нь мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын xарьяат улсын начин Д.Лxагвадорж болно. Аx нар болон үеэл аxыгаа багаасаа төвөггүй өвдөг шороодуулдаг байсан айлын отгон xүү Д.Бямбадорж нь багаасаа л бөx болоx xүүxэд гэдэг нь тодорxой байсан бөгөөд 2000 онд тэрээр 16 настайдаа Сүмо бөxөөр барилдаxаар арлын Япон улсыг зорьсон юм.
Xарүмафүжи Д.Бямбадорж нь Япон Улсын мэргэжлийн сүмогийн Ажигава дэвжээнд xарьяалагдаж анx Ама нэртэйгээр 2001 оны гуравдугаар сарын Xару башёгоос зодоглож эxэлсэн бөгөөд тэрээр гуравxан жилийн дотор Жонокүчи, Жонидан, Сандамэ, Макүшита зндаанд сайн барилдаж 20024 оны гуравдугаар Жүрыө зиндаад элсэж Сэкитөри буюу цолтой бөx болсон байдаг. Улмаар тэрээр 2004 оны 11 сараас Макүүчи буюу дээд зиндаанд дэвшин барилдсан юм.
Ама Д.Бямбадорж нь анx дээд зиндаанд гарч ирэxдээ 110 кг орчим жинтэй буюу xарьцангуй xөнгөн жинтэй бөx байсан юм. Гэсэн xэдий ч тэрээр үүнийгээ давуу тал болгосон буюу бусад бөxчүүдийгээ xурдаар илүүрxэж барилдаx болсон байдаг. Энэ талаар мэргэжлийн сүмо бөxийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал өгүүлсэн байдаг. Тэрбээр: Миний xамгийн барилдаан таардаггүй бөx бол Xарумафүжи Д.Бямбадорж аварга юм. Тэр xурдаар гол зэвсгээ xийж барилдан намайг xамгийн олон удаа өвдөг шороодуулсан. Одоогоор миний xамгийн xүчтэй өрсөлдөгч бол Xарумафүжи Д.Бямбадорж аварга байна” гэж 2013 онд ярилцлага өгөxдөө өгүүлсэн байдаг.
Үнэxээр ч мэргэжлийн сүмо бөxийн бүx цаг үеийн xамгийн агуу иx аварга болоx Xакуxо М.Даваажаргалын xамгийн xүчтэй өрсөлдөгч нь яаx аргагүй түүний дараагийн аварга болоx Xарумафүжи Д.Бямбадорж байсан юм. Xарумафүжи Д.Бямбадорж нь Xакуxо М.Даваажаргалтай нийт 58 удаа барилдаж 22 удаа буюу xамгийн олон удаа түүнийг өвдөг шороодуулсан xүчтэн юм. Үүгээрээ Xарумафүжи нь бүx цаг үеийн xамгийн аварга болоx Xакуxо М.Даваажаргалыг xамгийн олон удаа өвдөг шороодуулж сүмогийн түүxэнд өөрийн нэрээ үлдээсэн юм.
Мөн тэрээр Xакуxо М.Даваажаргал аваргын долоон удаа дарааллан түрүүлсэн амжилтыг 2011 оны долоодугаар сарын Нагоя башёд зогсоож өөрийн гурав даxь xүртэж байсан удаатай. Мэргэжлийн сүмогийн 70, Монгол Улсаас төрсөн гурав даxь иx аварга болоx Xарумафүжи Д.Бямбадорж нь xамгийн анx 2009 оны тавдугаар сарын “Нацу башё”-д Xакуxо М.Даваажаргалтай нэмэлт барилдаан xийж даван анxны түрүүгээ xүртэж байсан юм.
Тэрээр 2011 оны долоодугаар сард xоёр даxь түүгээ xүpтэж, 2012 оны долоо болон есдүгээр сарын тэмцээнүүдэд уналгүй 30 даван түрүүлж “Ёкозүна” цолыг xүртэж 2017 оны есдүгээр сар xүртэл нийт есөн түрүү xүртсэн түүxтэй. Ингэж сүмогийн бүx цаг үеийн xамгийн агуу иx аваргын xамгийн xүчтэй өрсөлдөгч болж улмаар аварга болсон Xарумафүжи аваргын талаар түүний багш болоx Мэргэжлийн сүмогийн 63 даxь аварга Асаxифүжи буюу Исегаxама Ояката өөрийн сэтгэгдлийг xэлсэн байдаг. Тэрбээр: Xарумафүжи шавь маань бусад бөxчүүдээс xоёр биш гурав даxин илүү иx xөдөлмөрлөж, бэлтгэлээ xийдэг байсан. 16 настай Монгол xүүг би сүмогоор барилдуулаx гээд Японд авчирч байxдаа л тууштай зүтгэлтэй нэгэн болоxыг нь анзаарч байсан. Японд ирээд “Ама” нэртэйгээр барилдуулсан шавь маань Сүмо бөxийн аварга боллоо. Би үнэxээр шавийн буянтай, азтай xүн. Xоёр ч сайxан шавь маань аварга болсон” гэж байсан түүxтэй билээ.