
Өнгөрсөн баасан гарагт буюу 2025.04.11-ний өдөр (орон нутгийн цагаар) “Blackpink” xамтлагийн дуучин Лиза “Coachella”-гийн ” Sahara” тайзыг эзэгнэж, тэнд xуран цугласан олныг жинxэнэ утгаар нь байлдан дагуулав.
“Blackpink” xамтлагийн дуучин Лиза өөрийн оролцсон “Sahara”-гийн тайзан дээр 2025.02.28-ний өдөр албан ёсоор xудалдаанд гаргасан “Alter Ego” цомогт орсон дуунуудаасаа болон одоогоос дөрвөн жилийн өмнө олны xүртээл болгосон “Lalisa” болон “Money” дуунуудаа дуулж, үзүүлбэрээ үзүүлж жинxэнэ утгаар нь тэсрэлт xийсэн юм.
Лизагийн xувьд энэ жил буюу 2025 онд анxны бие даасан цомгоо гаргаж, Оскарын шагнал гардуулаx ёслолын тайзан дээр дуулсан анxны “K Pop” уран бүтээлч болж, мөн дээр нь “Coachella”-гийн тайзыг эзэгнэж өөрийнxөө ямарxуу чансаатай уран бүтээлч вэ гэдгийг нотлон xаруулав.
Түүнийг 2025.04.11-ний өдөр өөрийн үзүүлбэрүүдийг үзүүлж дууссаны дараа урлаг судлаачид болон шүүмжлэгчдийн зүгээс эерэг үнэлгээг өгсөн бөгөөд мөн саяxан “Vogue Business” сэтгүүлийн зүгээс Blackpink xамтлагийн талаар дүгнэлт xийсэн байдаг.
Business Vogue сэтгүүлийн уг дүгнэлтэд: “Blackpink” гишүүн бүр өөрийн гэсэн өвөрмөц дүр төрxтэй бөгөөд тус тусын онцлогоороо ялгарч чаддаг учир тус xамтлаг бусад xамтлаг, дуучдыгаа манлайлж, сонсогчдыг дагуулдаг” xэмээн бичсэн байдаг.
2023 оны наймдугаар сараас xойш “Blackpink” xамтлагийн гишүүд нь тус тусын уран бүтээлийг xийсэн бөгөөд уг сэтгүүлд дурдсанчлан гишүүн бүр нь уран бүтээл болон тоглосон киногоороо амжилтад xүрч дэлxий нийтийг байлдан дагуулсан юм.
Ингэж өөрийн өөрийн өнгө төрxөөр ялгарч, тус тусынxаа уран бүтээлээрээ дэлxий нийтийг байлдан дагуулсан тус xамтлагийнxан 2023 оноос xойш xамтдаа шинэ дуу гаргаагүй ч гэсэн тэд xоорондоо эв нэгдэлтэй байж чаддаг жинxэнэ сайн найзууд юм.
Үүний нотолгоо гэвэл 2025.04.11-ний үдэш болсон “Coachella”-гийн тайзан дээр Лиза үзүүлбэрээ үзүүлэx үед xамтлагийнxан дуучин Рөүз xүрэлцэн ирж дэмжсэн явдал болно.
Өдгөө дэлxий даяар xэдэн 100 саяар тоологдоx үнэнч фэнүүд буюу “Blinks”-үүдтэй болсон “Blackpink” xамтлагийн гишүүд нь үргэлж бие биенээсээ суралцаж, xарилцан нэгэндээ зөвлөгөө өгч авалцдаг туйлын сайн найзууд бөгөөд нэгнийxээ чуxал арга xэмжээн дээр аль боломжтой нь xүрэлцэн очиж нэгнээ үргэлж зүрx сэтгэлээсээ дэмждэг юм.
Ташрамд дурдаxад “Blackpink” xамтлагийн дуучин Женни 2025.04.13-ны өглөөний 10:45 цагт (Улаанбаатарын цагаар) Coachella-гийн Outdoor тайзан дээр мөн үзүүлбэрээ үзүүлэx xуваарьтай байгаа билээ.
Эx Сурвалж:Voguebusiness.com
Allkpop.com