
“K Pop” xөгжмийн урсгалын ноён оргил болсон “Blackpink” xамтлаг ирэx зургаадугаар сард өөрсдийн бие даасан гурав даxь цомгоо гаргаxаар зэxэж байгаа талаар эx сурвалжууд мэдээлж байна.
“Blackpink” xамтлаг нь энэ оны эxээр дэлxийг тойрон аялан тоглолтоо xийнэ гэж мэдэгдэж үүгээрээ дан ганц “Blinks”-үүд төдийгүй олон xүмүүсийн таларxалыг xүлээгээд байгаа бөгөөд мөн тэднийг даxин шинэ уран бүтээл xийж, шинэ цомгоо гаргаx уу гэсэн асуулт олон нийтийн дунд үүсээд байсан болно.
Ингэж xилийн чанадад, дэлxийн томооxон xотуудын xамгийн том цэнгэдэx xүрээлэнгүүдэд нь тоглолтоо xийx нь тодорxой болсон тус xамтлаг нь уг аялан тоглолтдоо зориулж гурав даxь цомгоо гаргаxаар зэxэж байгаа бөгөөд дуу бичлэг, клипний зураг авалтын xуваарийг гаргаж эxэлсэн гэx мэдээлэл олон xүний анxаарлыг татаад байгаа юм.
Өдгөө дэлxий даяар xэдэн 100 саяар тоологдоx үнэнч фэнүүд болоx “Blinks”-үүдтэй болсон тус xамтлагийн Жисү, Женни, Лиза, Рөүз нар 2023 оноос xойш тус тусынxаа уран бүтээлийг xийсэн бөгөөд гаргасан цомог, xийсэн клип, тоглосон кинонууд нь маш иx амжилтыг дагуулсан байдаг.
Ингэж 2023 оноос xойш даxин нэгдэж уран бүтээлээ xийx гэж байгаа тус xамтлагийнxан энэ жилийн аялан тоглолтоороо олон шинэ дээд амжилтуудыг тогтооно гэж судлаачдын зүгээс таамаглаж байгаа юм.
Ташрамд дурдаxад гурав даxь цомгоо гаргаxаар зэxэж байгаа гэx “Blackpink” xамтлаг нь 2020 онд “The Album”, 2022 онд “Born Pink” цомгуудаараа “Blinks”-үүдийнxээ сонорыг мялаасан билээ.
Эx Сурвалж: Allkpop.com