
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: 10-11-нд шилжих шөнө Төв, Хэнтийн нутгаар, харин 11-ний өдөр Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Цасан шуурга:
· 10-11-нд шилжих шөнө: Улаанбаатар хот орчим, Өвөрхангай, Говьсүмбэрийн нутгаар
· 11-ний өдөр: Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсэг, Дорнодын нутгаар
· 11-12-нд шилжих шөнө: Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Хүчтэй салхи:
· 10-11-нд шилжих шөнө: Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурна.
· 11-ний өдөр: Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна.
Эх сурвалж: ЦУОШГ