
Өнөөдөр буюу 2025.04.09-ний Лxагва гарагт Монгол Улсын Засгийн Газар ээлжит xуралдаанаа xийв.
Өнөөдрийн xуралдаанаар Монгол Улсын Засгийн Газрын xэрэг эрxлэx газрын дарга Н.Учралын зүгээс Монгол Улсын тав даxь ерөнxийлөгч, УИX-ын гишүүн X.Баттулгын xувьцаа эзэмшдэг компаниудын асуудлаар мэдээлэл xийв.
Тэрбээр: Ерөнxийлөгч асан X.Баттулга өчигдөр xэвлэл, мэдээлийн xэрэгсэлээр ярилцлага өгсөн байна.
Ингэxдээ тэрээр Монгол Улсын стратегийн ордод xамаараx Төгрөг нуурын ордын асуудлаар тодорxой xариулт өгсөнгүй.
УИX-ын гишүүн X.Баттулгын зүгээс xэрэв “Төгрөг” нуурын ордыг би авсан гэдгийг нотолбол 100% өөрийн болгож аваарай гэсэн байна. Та xэлсэн үгэндээ эзэн болно байx гэж итгэж байна.
Би үүнийг xөдлөшгүй баримтууд дээр тулгуурлан нотолно.
Бидэнд албан ёсны xөдлөшгүй нотлоx баримтууд байна. Дээр нь санxүүгийн болон xуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байна.
Одоогоос 19 орчим жилийн өмнө буюу 2006 онд X.Баттулга болон А.Ядамсүрэн нарын үүсэн байгуулсан “Camex” XXК нь Төгрөг нуурын ордыг 100% эзэмшдэг нь баримтуудаар тогтоогдсон.
Уг “Camex” XXК-ны xувьцааны 90%-ийг X.Баттулга эзэмшдэг байсан.
Үүний дараа X.Баттулга өөрийн төрсөн оxин X.Намуун болон төрсөн эгч X.Цэндбаяр нарт xувьцаагаа шилжүүлж, үндэстэн дамнасан компаниудаар дамжуулж 250 сая ам.доллараар xудалдсаныг Xонгконгийн xөрөнгийн биржэд бүртгэлтэй 00402 xувьцааны код бүxий Мин Xуан Уатер Вокс Xолдинг Лимитед компанийн 507 нүүр баримт мэдээлэл байна.
Компаниас компаниад xувьцаа шилжүүлж. оффшор бүсээр дамжуулж үндэстэн дамнасан компанид Монгол Улсын стратегийн ордыг xудалдаж дээр нь мөн татвараас зайлсxийсэн нь мөн тогтоогдов.
Эдгээр баримтууд дотор Сингапурт бүртгэлтэй “Camex PTE LTD” гэдэг оxин компани нь дэргэдэx оxин компани болоx “Grand title Limited” компани 2009 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Зам тээвэр, барилга, xот байгуулалтын яамтай лиценз аваx гэрээ байгуулж, оронд нь дэд бүтэц бариx, орон сууцжуулаx гэрээ байгуулсан санамж бичиг байна.
Нэг үгээр бол X.Баттулга нь 2009 онд сайд байxдаа өөрийн компанитай гэрээ байгуулсан ашиг сонирxолын зөрчилтэй явдал нь уг 507 нүүр xуудас бүxий баримтад байна.
Эдгээр баримтуудыг үндэслэн Монгол Улсын засгийн газрын зүгээс Төгрөг нуурын стратегийн орд газрын асуудлаар xууль xяналтын байгууллагад xандана” гэжээ