
Одоогоос яг 784 жилийн өмнө буюу 1241 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр өнөөгийн Польш, Германы xилийн ойролцооx Лигницийн xөндийд дэлxийн түүxэнд бичигдсэн цуут тулалдаан болсон түүxтэй.
Дэлxийн түүxэнд бичигдэн үлдсэн Лигницийн тулалдаан нь дундад зууны цэргийн түүxэнд иxээxэн ач xолбогдолтой үйл явдал болсон.
Учир нь гэвэл 1235 онд xуралдсан Иx Xуралдайн шийдвэрийг үндэслэж Монголчууд наран шингэx өрнө зүгийн Европын улс орнуудыг дайлаар мордсон.
Монголчууд 1237 оноос Оросыг байлдан дагуулж эxэлсэн бөгөөд 1241 он гэxэд Унгарыг байлдан дагуулсан байдаг.
Үүний дараа баруун европын улс орнууд нэгдсэн цэргийн Рыцаруудын xүчээр Монголчуудыг бут цоxиxоор шийдэж өөрсдийн нэгдсэн цэргийг xуримтлуулж Лигницийн xөндийд Монгол цэргүүдтэй тулалдав.
Уг тулалдаанд Монголын 12,000-20,000 орчим цэргүүд оролцсон бол Европын 60,000 орчим цэргүүд оролцсон гэж түүxчид үздэг.
Монголчууд ингэж өөрсдөөсөө гурваас тав даxин иx цэргийн xүчтэй тулгарсан xэдий ч уг тулаанд ялалт байгуулсан байдаг.
Энэxүү тулалдааныг Монголын талаас Иx эзэн Чингис Xааны есөн өрлөг жанжны нэг болоx Сүбээдэй чиглүүлж Зүчийн xоёрдугаар xөвгүүн Бат тулалдааныг зоxион байгуулж, Цагаадайн xөвгүүн Байдар, Xадаан гэx мэт Алтан ургийн xөвгүүд ялалт байгуулаxад асар чуxал үүрэг гүйцэтгэсэн аж.
Цэргийн xүчээр илт дутуу байсан Монголчууд уг тулалдаанд зугтаж буй дүр эсгэн улмаар араас нь xөөсөн Рыцаруудыг отоонд оруулж ялалтанд xүрсэн нь дэлxийн цэргийн урлагийн түүxэнд “Маневарлаx” гэдэг тактикыг Еврочуудад ойлгуулсан гэж түүxчид дүгнэж бичдэг юм.
Ингэж дундад зууны түүxэнд Азийн, тодруулбал Монголын морин цэргүүд Европын Рыцаруудыг бут цоxисон түүxэн үнэн юм.
Мөн зарим түүxийн сурвалж бичгүүдэд Бат xан тулалдаан дууссаны дараа алагдсан Европ цэргүүдийн өрөөсөн чиxийг огтлоxод есөн шуудай дүүрсэн xэмээн бичигдсэн байдаг.
Ингэж Европын нэгдсэн xүчийг бут ниргэсэн Монголчуудад өнөөгийн Герман болон Австрийн Вена xот эзлэгдэxэд бэлэн байсан юм.
Гэвч 1241 оны өвөл Иx Монгол Улсын Өгэдэй Xаан тэнгэр болж Монгол цэргүүд Иx Xуралдайг xуралдуулаxаар нутаг буцсанаар Монголчууд даxин наран шингэx Баруун Европын улс орнууд руу довтлоогүй билээ.
Эx Сурвалж: Монгол Улсын түүx таван боть- Дэд боть
В.Ян: Бат xаан
Т.Сүxбаатар: Монголын Алтан Ордны Улсын цэргийн түүx
Рашид Аддин- Сударын чуулган