
Сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн амь насаа алдсан байна.
Асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас Скүүтер, сурронтой замын хөдөлгөөнд оролцох шинэ журам, стандартыг танилцууллаа.
Энэ талаар СБД-ийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч Б.Гантулга ярихдаа, Мопед болон Мопедын төрлийн тээврийн хэрэгсэлд бидний өдөр тутамдаа хэрэглээд байгаа скүүтер буюу цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл орж байгаа юм. Түүнийг унах иргэнийг 16 насанд хүрэхийг шаардана. Ингээд унадаг дугуйн замаар явна. Зөвхөн баруун гар талын эгнээгээр явна. Хоёр болон гуравдугаар эгнээ рүү сүлжиж орохгүй гэсэн үг. Дээрээс нь явган хүний гарцаар гарч байгаа тохиолдолд заавал скүүтерээ түрж гарна. Хоёрдугаарт мотоцикл болон мотоциклын төрлийн ангилалд хөдөлгөөнд оролцохдоо заавал тоноглосон байна. Дээрээс нь А ангилал шаардана. Иргэнийг 18 насанд хүрэхийг шаардана. Эдгээрийг эс биелүүлбэл хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан.
Стандартын шаардлага хангасан зам талбай хангалттай биш учраас учраас нөхцөл байдалдаа тааруулаад иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангах, хурд хэтрүүлэхгүй байх хэрэгтэй” гэв.
Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 4500-5000 хүн хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглаж байна гэсэн судалгаа бий. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ ихэссэн. Түгжрэлээс шалтгаалан цахилгаан мотоциклийг хэрэглэж байгааг буруутгах аргагүй. Гэхдээ арван жилийн хүүхдүүдийн хувьд бие биеэ даган дуурайх, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйгээс өөрийгөө болон бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэх, цаашлаад амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нэмэгдэж байгаа юм. Скүүтер, суррон зэргээс үүдэлтэй осол гэмтэлд өртсөн иргэдийн 60 хувь нь 10-18 насны хүүхдүүд байгааг албаныхан хэлдэг.
Харин иргэд скүүтер, сурронтой зорчих зориулалтын зам байхгүй учраас хэчнээн шинэ журам стандарт баталсан ч үр дүнгээ үзүүлэхгүй гэж үзэж байна.
Энэ талаар ярихдаа,
- Зориулалтын зам талбай ер нь байдаггүй шүү дээ. Би бол явган хүний замаар л явдаг юм. Тэгэхээр дэржгэнэнэ, явган хүний зорчих хөдөлгөөнд ч саад болно.
- Орчин нь байхгүй болохоор мянга сайхан зүйл байлаа гээд яах вэ.
- Угаасаа явах замгүй юм чинь машин замаар л явдаг. Замын бродюр маш өндөр. Өргөөд гаргая гэхээр, тулаад маш хүнд байдаг. Зориулалтын зам талбай шаардлагатай гэлээ.