
2007 онд УИХ-аас Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод 39 ордыг тодорхойлсон жагсаалтыг баталсан. Харин одоогийн байдлаар стратегийн 16 орд албан ёсоор бүртгэгдсэний 7 нь төрийн оролцоотой, 9 нь хувийн хэвшлийн эзэмшилд байна.
2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль зэрэг 7 хуулиас бүрдсэн. Улмаар Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу стратегийн орд эзэмшигчид хувьцааныхаа 10%-иас доошгүйг олон нийтэд нээлттэй арилжаалах шаардлагатай буюу IPO хийх хэрэгтэй болсон.
Мөн уг хуульд Баялгийн сангийн хөрөнгийн тогтвортой байдлын талаар хуулийн 12.7.”Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд эзэмшинэ” гэж заасан. Энэ хуулийн заалтад нийцүүлэх, цаашлаад баялгийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас стратегийн орд хэмээн бүртгэгдсэн 16 орд дээр 2007 оны УИХ-ын тогтоолоор баталсан стратегийн ач холбогдол бүхий 39 нөөц нь тогтоогдсон ордыг нэмж баталгаажуулах ажлыг Засгийн газар шуурхайлсан.
Засгийн газрын дөрөвдүгээр сарын 02-ны хуралдаанаар стратегийн ордын тоог 55 болгон нэмэгдүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Эдгээр 39 ордын асуудлыг өнгөрсөн хугацаанд мартагнуулж ирсэн. Мөн гадаад, дотоодын компаниуд санхүүгийн схем үүсгэн зарж ирсэн тул стратегийн ордод тооцуулахаар болж байна. Өөрөөр хэлбэл, стратегийн 16 ордыг 39-өөр нэмэгдүүлнэ.
Эрдэнэс Тавантолгой ХК нь Тавантолгойн бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулдаг. Тавантолгойн бүлэг орд нь стратегийн 16 ордын зөвхөн нэг нь. Хэрэв Монголын ард түмэн тэдгээр 16+39 буюу 55 ордоос Эрдэнэс Тавантолгой ХК-иас хуваарилж буй шиг ашиг хүртэх юм бол ямар хэмжээний ногдол ашиг хүртэх вэ гэдэг нь ойлгомжтой” гэлээ.
д/д | Ордын нэр | Ашигт
малтмал ын төрөл |
Байршил | Тайлбар |
1. | Улаан-Овоо | Нүүрс | Сэлэнгэ,
Түшиг |
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
2. | Өвдөг худаг | Нүүрс | Дундговь,
Баянжаргалан |
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо ашиглаж байгаа. |
3. | Баянтээг | Нүүрс | Өвөрхангай,
Нарийнтээл |
Хувьцаат компани ашиглаж байгаа. |
4. | Нүүрст
хотгор |
Нүүрс | Увс, Бөхмөрөн | Хувьцаат компани ашиглаж байгаа. |
5. | Хар
тарвагатай |
Нүүрс | Увс, Өмнөговь | Хувьцаат компани ашиглаж байгаа. |
6. | Адуунчулуун | Нүүрс | Дорнод, Хэрлэн | Хувьцаат компани ашиглаж байгаа. |
7. | Тэвшийн
говь |
Нүүрс | Дундговь,
Сайнцагаан |
Хувьцаат компани ашиглаж байгаа. |
8. | Талбулаг | Нүүрс | Сүхбаатар,
Баруун-Урт |
Хувьцаат компани ашиглаж байгаа. |
9. | Чандган тал | Нүүрс | Хэнтий, Мөрөн | Хувьцаат компани ашиглаж байгаа. |
10. | Хөөтийн
хонхор |
Нүүрс | Дундговь,
Баянжаргалан |
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
11. | Хөөт | Нүүрс | Дорнод, Матад | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
12. | Налайх | Нүүрс | Улаанбаатар,
Налайх |
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, уул техникийн нөхцөл хүндэрсэн. |
13. | Алаг тогоо | Нүүрс | Дорноговь,
Даланжаргалан |
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, нэмэлт
хайгуулыг хувийн хөрөнгөөр хийсэн. |
14. | Зээгт | Нүүрс | Говь-Алтай,
Чандмань |
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо
хувьцаат компани ашиглаж байгаа. |
15. | Могойн гол | Нүүрс | Хөвсгөл, Цэцэрлэг | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо
хувьцаат компани ашиглаж байгаа. |
16. | Сайхан
Овоо |
Нүүрс | Булган, Сайхан | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо
хувьцаат компани ашиглаж байгаа. |
17. | Баргилт | Төмрийн
хүдэр |
Хэнтий, Дархан | Улсын эрдэс баялгийн
нөөцөд бүртгэгдээгүй. |
18. | Төгрөг нуур | Нүүрс | Төв,
Баян |
Улсын эрдэс баялгийн
нөөцөд бүртгэгдээгүй. |
19. | Наран
толгой |
Алт | Төв, Жаргалант | Одоо бага хүчин чадлаар ашиглаж байгаа. |
20. | Тавт | Алт | Булган, Тэшиг | Хувийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц өссөн. |
21. | Төмөр
толгой |
Төмрийн
хүдэр |
Дархан-Уул,
Хонгор |
Тусгай зөвшөөрлийг
цуцалсан. |
22. | Баян
давааны бүлэг орд |
Цагаан
тугалга, гянтболд |
Төв, Эрдэнэ | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор ашиглаагүй. |
23. | Улаан Уул | Цагаан
тугалга, гянтболд |
Баян-Өлгий,
Улаанхус |
Одоо бага хэмжээгээр ашиглаж байгаа. |
24. | Жанчивлан гийн бүлэг орд | Цагаан
тугалга, гянтболд |
Төв, Эрдэнэ | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор ашиглаагүй. |
25. | Цагаан
даваа |
Цагаан
тугалга, гянтболд |
Төв,
Баянчандмань |
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор бага хэмжээгээр ашиглаж байгаа. |
26. | Мөнгөн
Өндөр |
Мөнгө | Хэнтий,
Өмнөдэлгэр |
Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй. |
27. | Хөх адар | Зэс, цайр | Баян-Өлгий,
Толбо |
Хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийгдэж байгаа. |
28. | Шаврын
царам |
Пироп | Архангай, Тариат | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор бага хэмжээгээр ашиглаж байгаа. |
29. | Шүдэн уул | Чулуун
давс |
Увс, Давст | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор ашиглаагүй. |
30. | Ширээ уул | Гөлтгөнө | Дундговь,
Дэлгэрхангай |
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
31. | Өвдөг худаг | Хүрэн
нүүрс |
Дундговь,
Өндөршил |
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо ашиглаж байгаа. |
32. | Цайдам
нуур |
Хүрэн
нүүрс |
Төв,
Баян |
Нөөцийн зэрэг С2-оос доош үнэлэгдсэн. |
33. | Цагаан цав | Цеолит | Дорноговь, Сайхандулаан | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо бага хэмжээгээр ашиглаж байгаа. |
34. | Манхан уул | Фосфорит | Хөвсгөл, Алаг Эрдэнэ | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
35. | Онгилог
нуур |
Фосфорит | Хөвсгөл, Алаг Эрдэнэ | Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
36. | Лугийн гол | Газрын
ховор элемент |
Дорноговь,
Хатанбулаг |
Нөөцийн зэрэг С2-оос доош үнэлэгдсэн. |
37. | Хонгор | Жонш | Дорноговь,
Даланжаргалан, Айраг |
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
38. | Улаан | Цайр, хар тугалга | Дорнод,
Дашбалбар |
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
39. | Цав | Цайр, хар тугалга | Дорнод,
Чойбалсан |
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
38. | Улаан | Цайр, хар тугалга | Дорнод,
Дашбалбар |
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
39. | Цав | Цайр, хар тугалга | Дорнод,
Чойбалсан |
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. |
Тус 39 ордын 16 нь гадаадын хөрөнгө оруулалттай компани хайгуулын лиценз эзэмшдэг. Тухайлбал, Улаан-Овоогийн нүүрсний орд нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт байдаг. Нийслэлээс 430 км зайтай. Хамгийн ойрхон төмөр замын өртөө 120 орчим км. Улаан-Овоогийн нүүрсний ордод улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн бөгөөд Зөвлөлтийн геологичид 208 сая тонн сайн чанарын эрчим хүчний нүүрсний нөөцтэй хэмээн тогтоосон. Гадаад улсын хөрөнгө оруулалт бүхий “Юү Жи Эл” интерпрайзис компани 100 хувийн ашиглалтын лиценз эзэмшдэг.
Тус компанийн эзэмшигчээр хамгийн сүүлд Lee Tsung Zone гэх иргэн 2020 онд бүртгэгдсэн байна.
Тухайн иргэн “Чандганакоул” гэх компанийг мөн эзэмшдэг бөгөөд, тухайн компаниар дамжуулан Хавтгай уул, Цайдам уул зэрэг газруудад ашиглалтын лиценз эзэмшдэг байна.
Харин Баянтээгийн нүүрсний орд нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд оршдог. 29.6 сая тонноор дахин тогтоосон. Уурхайг орон нутгийн өмчит “Баянтээг” ТӨХК 70 хувь эзэмшдэг. Харин Шунхлай групп ХХК 23.54 хувийн хувьцаа эзэмшдэг гэжээ. Баянтээгийн нүүрсний уурхай MV-00367 тоот тусгай зөвшөөрлөөр 584 гектар талбайд нүүрс олборлох үйл ажиллагаа эрхэлдэг. Одоогоор тус төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Цэрэнтогтохын Базаррагчаа гэх иргэн бүртгэлтэй байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой Төгрөг нуурын нүүрсний орд Төв аймгийн Баян сумын нутагт бий. Төгрөг нуурын ордыг 1983 оноос хойш хайгуул хийж, нөөцийг нь тодорхойлсон. Ойролцоогоор 3.1 тэрбум тонн нөөц байна гэсэн судалгаа гарсан байдаг. Үүн дээр олон компани хайгуул хийж, нөөцийг нь тодорхойлсоор ирсэн.
“Төгрөг Энержи” компани дөрвөн лиценз эзэмшдэг. Тус компанийн эзэмшигчээр Дарьсүрэнгийн Чинболд гэх иргэн бүртгэлтэй байна.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус ордын лицензийг хятадуудад зарсан тухай асуудалд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр холбогддог. Засгийн газрын зүгээс “39 стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан буюу Виржини арал, Сингапур, Хонконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллараар зарсан. Энэ олон компаниудтайгаа өөрөө учир, холбогдлоо олж, асуудлыг шийд” гэж долоо хоногийн хугацаа өгч буйгаа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдсэн.
Стратегийн орд хэмээн төрийн мэдэлд ашигтай ордуудыг авч, төрийн бизнес цэцэглэх гол “эх үүсвэр” нь болж, манай улсын эдийн засаг улам бүр социалист чиг баримжаатай, төрийн нэрээр ашиг олж амь зуудаг нийгмийн бүхэл бүтэн давхрага бий болдог гэдгийг хувийн хэвшил хэлдэг.
Төр бизнесээсээ салах тун дургүй байгааг “Стратегийн орд” гэсэн нэр томъёотой орд газрууд үеийн үед тод харуулж өгдөг. Одоогийн эрх баригчид ч энэ жишгийг давтаж байна.
Шинэ хууль, хуулийн өөрчлөлтүүдээр дамжуулан хувийн хэвшлээс булаах замаар асуудалд ханддаг нь эдийн засгийнхаа ноён нуруу болдог уул уурхайн салбараасаа хөргөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болох вий. Газрын хэвлийн баялгаа ард түмнихй мэдлийнх гэж Үндсэн хуулиараа баталгаажуулсан ч ашгийн өгөөжийг ард түмэндээ шилний цаанаас чихэр долоолгож, амандаа амтлагчид нь эрх баригчид болон тэдний хамаарлын этгээдүүд байх вий.