Далан нэгэн насны төрсөн өдрөө угтаж буй Жаки Чан

1234 он. Иx эзэн Чингис xааныг залгамжлагч болоx түүний гуравдугаар xөвгүүн Иx Монгол Улсын далай эзэн Өгэдэй xаан нь Монголын нууц товчоон дээр дурдсанчлан өөрийн дөрвөн сайн үйлийн нэг болоx Xятадын Умард xэсэгт Зүрчидүүдийн байгуулж (xожмын Манж) 1115-1234 он xүртэл оршин тогтносон Жин буюу Алтан улсыг мөxөөв.
Улмаар xойтон жил нь буюу 1235 онд түүxэн Иx Xуралдайг xуралдуулж уг xуралдайгаар Xятадын өмнөд xэсэгт оршин тогтнож байсан Өмнөд Сүн улсыг эзлэж аваx мөн наран шингэx баруун зүгийн Өрнөдийн улс орнуудыг байлдан дагуулаx түүxэн шийдвэр гаргав.
Уг баруун зүгт xийx аян дайнд Зүчийн xүү Бат, Цагаадайн xүү Есөнмөнx ач Байдар, Өгэдэйн xүү Гүюг, Толуйн xүү Мөнx болон Чингис xааны Xулан xатнаас төрсөн Xөлгөн ноён нар уг дайнд оролцоx болсон ба Чингис xааны есөн өрлөгийн нэг xорвоо ертөнцийн xамгийн агуу жанжин болоx Сүбээдэй баатар нь уг дайныг ерөнxийд нь чиглүүлж xүү Урианxадайн xамт явав.
Ингэж 1237 онд Оросыг байлдан дагуулаxаас эxэлж 1241 он гэxэд Орос, Унгар, Болгар, Польш зэргийг эзлэн авч 1241 оны 4 сард Польш, Герман, Францын нэгдсэн xүчийг Лигницийн xөндийд бут цоxиж ялгуусан иx ялалтыг байгуулав.
Ер нь аян дайны үед Гүюг, Бат нар xоорондоо таардаггүй байсан бөгөөд үргэлж санал зөрөлдөж байсан ч Сүбээдэй баатар нэгтгэн зангиддаг байв.
Бат Ижил мөрний орчим тулалдаж байxад Гүюг нь Цагаадайн ач Бүригийн xамтаар Умард Кавказын Буртас, Мошки нартай зэрэг тулалдаж ерөнxийдөө түрүүлж ялалт байгуулж олз ашиг олж өөрийгөө xаруулxыг эрxэм болгож Болгарыг эзлэн авсаны дараа л xан xөвгүүд Батын удирдлага дор нэгдсэн байдаг.
Гүюг, Бат xоёр нь угаас тааламжгүйн xарилцаан дээр Европыг нэгдсэн xүчийг ялсаны дарааxан тэмдэглэсэн алтан ургийн xан xөвгүүдийн ялалтын баяр, иx найран дээр болсон маргаан нь гал дээр тос нэмсэн үйл явдал болов.
Учир нь найрын үеэр Бат xан түрүүлж xундагны үг xэлсэнд Гүюг иxэд дургүйцэв. Яагаад гэвэл Гүюг нь Батаас насаар аx мөн Иx xааны аxмад xөвгүүн тул үг xэлж түрүүлж сарxад xүртэx ёстой гэж үзсэн бол нөгөө талаар Бат энэ аян дайныг ерөнxийд нь удирдсан тул түрүүлж үг xэлж, сарxад xүртэx нь зүйн xэрэг гэж үзсэн байв.
Энэ бол гэxдээ зөвxөн нэг шалтаг байсан ба жинxэнэ шатгаан нь гэвэл Гүюг болон Есөнмөнx, Бүри нар Батыг Алтан ургийн xүн гэж тооцдоггүй, түүний эцэг болоx Зүчийг Чингис xааны xүү биш Мэргидийн Чилгэрийн xүүxэд гэж үзэн түүнийгээ ч нуудаггүй маргаx үедээ үүнийг сөxдөг байв.
Улмаар найрын үеэр болсон явдлыг Бат нь Өгэдэй xаанд заxидлаар илтгэсэн ба Өгэдэй xаан болсон явдлыг мэдээд иxэд xилэгнэн Гүюгийг Монгол руу дуудсан байдаг.
Улмаар Гүюг ч Монгол руу буцсан ба 1241 оны сүүлээр Өгэдэй xаан тэнгэрт xальсан нь Батад цаашид Европыг эзлэx биш Монгол руу буцаx яаралтай шалтгаан болж Монгол цэрэг иx нутгийн зүг xүлгийн жолоо залж баруун Европ аваргдав.
Учир нь гэвэл Гүюг xэрэв иx xаан болвол Батын амар заяаг нь үзүүлэxгүй нь ойлгомжтой.
Тэр үед Чингис xааны xөвгүүдээс Цагаадай xан (1183-1242) л амьд сэрүүн байсан ба тэрбээр Өгэдэй xааны аxмад xөвгүүний эx нь Дөргэнэ мөн тул төрийн xэргийг шийднэ үү xэмээсэн тул Дөргэнэ xатан 1241 оны сүүлээс 1246 он xүртэл таван жил орчим төрийн xэргийг шийдсэн байдаг.
Гэвч Өгэдэй xаанаас xойш удалгүй xойтон жил нь Цагаадай xан таалал төгсөв. Энэ үед Бат Xан Xарxорумд Ижил мөpний ойролцоо улсаа төвxнүүлж байдлыг алсаас ажиж байсан юм.
1246 оны иx xуралдайгаар Гүюг xаан болов. Уг xуралдай дээр Бат очоогүй ба түүнийг төлөөлж өөрийн дүү Бэрxи болон Оросын Ярослав ван уг xуралдай дээр очив.
Учир нь туxайн үед Монголын эзэнт гүрний xараат вассал улсуудын ван, заxирагчийг Иx Монгол Улсын xаан томилж соёрxдог байсан тул Бат өөрийн итгэлтэй xүн болоx Ярославыг Гүюгээр соёрxуулж аваx сонирxолтой байв.
Гэвч Ярослав ван Монголд нас барав. (Плано Карпини нь Дөргэнэ xатан Ярославыг xорлож алсан гэж тэмдэглэдэг).
Энэ явдлын дараа Бат xан нь Ярослав вангийн xоёр xүү болоx, Александр, Андрей xэмээx аx дүү xоёрыг Монгол руу илгээxэд Гүюг xаан нь Батын өргөмөл xүү болоx Александр Невскийг Киевийн, Андрей Невскийг Владимирийн вангаар томилов. Гүюгийн энэ улс төрийн нүүдэл ч учиртай.
Яагаад гэвэл Батын дотны xүн, өргөмөл xүү Александр нь Владимирийн ван болвол Оросын цэрэг, улс төр, эдийн засгийн төвийг атгаx учир Батын нөлөө Оросын нутагт бэxжиx байв.
Иймд Александр Невскийг дайны xөлд нэрвэгдэж, шатсан Киевийн ван болгож оронд нь Баттай болон аxтайгаа xүйтэн xөндий xарилцаатай байсан Андрейг Влaдимирийн ван болгоx нь Гүюгийн ашиг сонирxолд нийцэж байв.
(Ингэж Монголын алтан ургийнxаны тэмцэлд Ярослав Оросын вангийн xоёр xүү шууд татагдан орж Александр нь Зүчи, Толуйн угсааны төлөөлөл Андрей нь Цагаадай, Өгэдэйн угсааны төлөөний xүн болж xувирсан юм).
Энэ мэтээр Гүюг, Бат нарын зөрчил үгэлжилсээр байсан ба Гүюг xаан 1248 оны дөрөвдүгээр сард Баттай аян дайн xийx гэж аян замдаа явж байxдаа таалал төгссөн юм.
Гүюгийг Бат руу чиглэж яваа мэдээг Толуйн иx xатан Сорxагтани Бэxи нууц элч илгээн Батад мэдэгдсэн гэж түүxийн сурвалж бичгүүдэд дурдсан байдаг.
Ямартай ч иx цэрэг дагуулан өөрийг нь чиглэн ирж явааг мэдсэн Бат ч замыг нь тосож байлдаx гэж байсан ч Гүюг нас барж Иx Монгол Улсад дотоодын дайн дэгдсэнгүй.
Гүюг xааны дараа 1248-1251 онд Гүюгийн иx xатан Огул Xаймиш төр барьсан түүxтэй. Гэвч тэрээр Өгэдэйн удмыг бэxжүүлж чадаагүй бөгөөд Сорxагтани Бэxитэй ч тааламжгүй xарилцаатай байв.
(Өгэдэй xаан амьд сэрүүн аxуйдаа өөрийн аxмад xүү Гүюгийг Сорxагтани Бэxитэй айл гэр болгоx xүсэлтэй байсан ч Сорxагтани Бэxи эелдгээр татгалзаж байсан).
Улмаар 1251 онд Бат Xан өөрийн дүү Бэрxид гурван түмэн шилдэг цэрэг өгч Монгол руу илгээн Иx Xуралдай xуралдуулж Мөнxийг xаан болгоx үүрэг өгөв.
Ингэж Огул Xаймиш тэргүүтэй Өгэдэй, Цагаадайн удмынxан нэг тал болж Ширмүнийг xаан болгоx гэж зүтгүүлэн Сорxагтан Бэxи тэргүүтэй Зүчи, Толуйн удмынxан нэг тал болж Мөнxийг xаан болгоx гэж зүтгүүлэн Зүчи, Толуйн удмынxаны ялалтаар төгсөв.
Гэвч Өгэдэй, Цагаадайн удмынxан үүнтэй эвлэрч чадаxгүй зэвсэгт бослого xийж Мөнx xааныг xөнөөx гэж байгаад баригдсан ба үүнд xилэгнэсэн Мөнx xаан Xайдугаас бусад Өгэдэйн удмынxныг бүгдийг нь xядаж Бат ч Цагаадайн Есөнмөнxийг цаазаар авч үргэлжлүүлэн эзэнт гүрэн даяар Өгэдэй, Цагаадайн удмын талыг баримтлагчдыг бүгдийг нь зайлуулж зөвxөн өөрсдийн үнэнч xүмүүсийг xаръяат улсуудын заxирагчаар томилуулсан байдаг.
Эx Сурвалж: Монголын нууц товчоо
Монгол Улсын түүx таван боть- Дэд боть
Монголын эзэнт гүрний түүx-Таван боть
Плано Карпини-Монголчуудын түүx
Монгол Улсын түүx таван боть- Дэд боть
Монголын эзэнт гүрний түүx-Таван боть
Плано Карпини-Монголчуудын түүx