
Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах “Нэг өрх-Нэг хонь” хандивын аянд нэгдсэн малчид, иргэн, аж ахуй нэгжүүдээс 03.31-ний өдрийн байдлаар 46,976,769 төгрөг, 2673 хонь, 3 адуу, 2 тэмээ, 531 ямаа, 1 үхэр цугларчээ. Хандивын аян дөрөвдүгээр сарын 1 буюу өнөөдөр дуусах нь ээ.
“Нэг өрх-Нэг хонь” хандивын аяныг санаачлагч Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Одоо хүргэж өгөх гэдэг том асуудал байна. “Мах импекс”, “Агро нэгтгэл”, “Мах маркет” зэрэг компаниудад хонь ачдаг машин байдаг юм байна. Тэднийг нийгмийн хариуцлагын хүрээнд мал ачаад, татварын 1 %-иасаа хасуулаач гэх санал тавих санаатай байна” хэмээж байсан юм.
Харин “Мах Импэкс” ХК Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах “Нэг өрх- Нэг хонь” хандивын аяны тээвэрлэлтийн ажлыг дэмжин оролцох боломжтойгоо өөрсдийн цахим хуудаснаа илэрхийлжээ.