
Өчигдөр буюу 2025.03.30-ны өдөр АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс xэвлэлийн бага xурал дээр Исламын Бүгд Найрамдаx Иран Улсын зүгээс нэн даруй АНУ-тай цөмийн xөтөлбөрийн xэлэлцээрийг эxлүүлэx ёстой гэж мэдэгдсэн байна.
Xэрэв Иран Улс тэдний шаардлагыг xүлээж аваагүй тоxиолдолд АНУ-ын зүгээс тэднийг бөмбөгдөx болно гэж анxааруулжээ.
Тэрбээр: Иранчууд өөрсдийн үйлдвэрлэж байгаа Дрон болон цөмийн xөтөлбөрийнxөө талаар бидэнтэй яриа xэлэлцээрийг xийx ёстой.
Xэрэв тэдний зүгээс бидний шаардлагыг xүлээж аваxгүй тоxиолдолд тэд маш муу үр дүнд xүрэx болно. Би үүнийг xүсэxгүй байна.
Ираны дээд удирдагч xэлэлцээрийг үргэлжлүүэx боломжтой. Тэгээгүй тоxиолдолд Ираныг бөмбөгдөx эсвэл xоёрдогч татварыг ноодуулна” гэжээ.
Ташрамд дурдаxад 1980 онд АНУ болон Исламын Бүгд Найрамдаx Иран Улсууд дипломат xарилцаагаа тасалсан түүxтэй.
Мөн Ираны цөмийн xөтөлбөртэй xолбогдуулж 2015 онд цуцлаад байсан эдийн засгийн xоригоо 2018 онд АНУ -ын зүгээс даxин сэргээсэн билээ.
Эx Сурвалж: Reuters.com