Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Өнөөдөр буюу 2025.03.29-ны өдөр “Монгол Бөхийн Өргөө”-д Увс аймгийн үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн барилдаан үнэ төлбөргүй зохион байгуулагдав.
Монгол бөхийн голомт нутгуудын нэг болсон тус аймгийн 100 жилийн ойн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын харцага Б.Цэдэнсодном үзүүрлэв.
Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат дархан аварга Б.Батсуурь болон Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд А.Бат-Орших нар тус тус үлдэв.
Ташрамд дурдаxад Увс аймгийн бөхчүүд 1968 оноос хойш улсын наадмын 19 түрүүг одоогоор хүртээд байгаа билээ.