Ө.Шижир: Төрийн байгууллагууд өөрсдийгөө шалгаад, 100 хувь гэж дүгнэж болохгүй

Монгол Улс “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Оюутан цэрэг хөтөлбөр нь их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэхийг зорьдог. Энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд тухайн оюутны сурлагын голч оноо 3.0-оос дээш байх, нэгдүгээр курсд суралцдаг байх гэсэн шалгуур тавьдаг байсан юм.
Харин энэ жилээс энэхүү шалгуурт өөрчлөлт орж оюутны сурлагын голч оноог 2.8 болгож, гуравдугаар курс хүртэлх оюутнууд хамрагдах боломжтой болгожээ.