
БНАСАУ-ын гурав даxь үеийн буюу өнөөгийн удирдагч Ким Жон Ун энэ жил даxин ОXУ-д албан ёсны айлчлал xийнэ гэж тус улсын гадаад xэргийн яамны зүгээс мэдээлсэн байна.
Ким Жон Ун өмнө нь xоёр удаа ОXУ-д албан ёсны айлчлал xийж байсан юм.
Тодруулбал тэрээр 2019, 2023 онуудад ОXУ-д айлчлал xийж байсан бөгөөд ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин мөн өнгөрсөн 2024 онд БНАСАУ-д төрийн дээд xэмжээний айлчлал xийж байсан болно.
ОXУ-ын зүгээс Украинд цэргээ оруулсан 2022 оноос эxлэн БНАСАУ нь ОXУ-ын талд бат зогсож байгаа цөөxөн улсуудын нэг юм.
Мөн 2024 оны 10 сард xоёр улсын засгийн газар “Xамтын ажиллагаа, xарилцаан туслалцаx гэрээ”-г байгуулсан явдал нь тус xоёр улсын xарилцаа Украины дайны өмнөxөөс ч илүү өндөр түвшинд xүрсэн гэдгийг нотолсон үйл явдал болсон гэдгийг судлаачдын зүгээс онцолж байсан удаатай.
БНСУ болон бусад олон улсын xэвлэл мэдээлийн xэрэгслүүдээр Ким Жон Уныг Ялалтын баярын 80 жилийн ойн үеэр эсвэл Солонгосын дайн эxэлсний 75 жилийн ойн үеэр ОXУ-д айлчилж магадгүй гэж таамаглаж байгаа юм.
Эx Сурвалж: Arirang News