
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилт дэвшүүлж байна.
Монгол Улсын хэмжээнд нийт 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 15.3 мянга нь хөдөлмөр эрхэлдэг. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд бодлогын зургаан төсөл хэрэгжүүлнэ гэлээ.
Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ярихдаа,
Насаараа халамж аваад амьдрах нь буруу гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ойлгодог болсон. Бид нийгмийн ажилд идэвхтэй оролцъё, бид ажил хөдөлмөр эрхэлье гэдэг санаачилга сүүлийн жилүүдэд идэвхтэй явж байгаа учраас яг ажил хөдөлмөр эрхлэх гээд байгаа, ажлын байр бий болгох гээд байгаа, ур чадвараа дээшлүүлэх гээд байгаа хүмүүсийг дэмжсэн тогтолцоонуудыг хийе гэж бодож байна. Энэ жил бид зургаан төрлийн хөтөлбөр зарлаж байгаа. Дотроо их өөр, өөр агуулгатай.
- Хөгжлийн бэрхшээлийнх нь онцлог, ур чадвар, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн ажлын байраар хангахад бодлогоо боловсруулж, үйлчилгээгээ хүртээмжтэй болгоно.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний байгуулсан бичил, жижиг аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих тогтолцоог бүрдүүлэх “Хөгжлийн гүүр” туршилтын төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэлийг хангаж байна.
- Их өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сантай болж, хүн бүрийнхээ онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн бодлого боловсруулж, үйлчилгээгээ оновчтой хүргэнэ.
- Төрийн үйлчилгээг БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ болгож, хүнд суртлыг арилгаж, хүнээс хамааралгүй ЦАХИМ болгоно.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан АЖИЛ ОЛГОГЧДОО урамшуулж, дэмжинэ.
- Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүн бүхэнтэй адил тэгш ханддаг нийгмийг бүтээхийн тулд төр, хувийн хэвшил бүх талаар хамтран ажиллана.
Олон жил бичил бизнес хийчихсэн, дунд компани руу орох гээд санхүүжилтгүй байгаа байгууллага дээр бид ЖДҮДС-тай хамтарсан Хөгжлийн гүүр гэх хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингээд бичил бизнесээс дунд бизнес рүү орохыг нь дэмждэг болъё гэж зорьж байна” гэлээ.
Түүнчлэн Ээлтэй ертөнц ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал ярихдаа, “Ээлтэй ертөнц ТББ-ын хувьд хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа хавсарсан оноштой буюу оюуны бэрхшээлтэй, өдөр тутмын үйл ажиллагаанд нь бусдын дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүний төлөө ажилладаг. Бидний хувьд хөдөлмөр эрхлэлтийг ярихаас өмнө дэмжих үйлчилгээ буюу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг яаж хөдөлмөрт бэлтгэх вэ, тэр хүмүүсийг хэрхэн үнэлэх вэ, ямар чадвартайг нь яаж тодорхойлох вэ гэдэг асуудлыг хамтдаа шийдэх юм сан гэж зорьж байгаа. яг өнөөдрийн байдлаар 18-аас дээш насны, хавсарсан оноштой иргэд хөдөлмөр эрхлэх боломжгүй, гэртээ аав ээжийнхээ асаргаанд яг хүүхэд шиг байсаар л байгаа” гэсэн ю