
Бага ангийн багшаар 36 дахь жилдээ ажиллаж буй АБТА, Монгол Улсын зөвлөх багш С.Одхүү өөрийн олон жилийн туршлага, харж ойлгосон зүйлсдээ үндэслэн залуу багш нар болон эцэг эхчүүдэд бага насны хүүхдүүдийг хэрхэн амжилттай сургах талаар зөвлөгөө өглөө.
ЗААСНААСАА ИЛҮҮГ ТЭДНЭЭС СУРДАГ
Би бага ангийн багшаар 36 дахь жилдээ ажиллаж байна. Одоо AБ Рояаль сургуульд бага ангийн багш,математикийн багшаар ажиллаж байгаа. Намайг залуу байхад эрэгтэй бага ангийн багш гэхээр эцэг эхчүүд эвэртэй туулай харсан юм шиг л гайхдаг байсан л даа. Оюутан байхаасаа л бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. Тэгээд л мэргэжилдээ дурласан байх. Олон жил ажиллаад ирэхээр өөрөө ч мөн хүүхэд шиг зан араншинтай болчихдог юм байна. Хүүхдүүдээ инээж баярлаж байвал дагаж хөөрөөд л, хичээлээ сайн ойлгож байвал баясаад л. Хүүхдүүдтэй ойр байх хүнийг хөдөлгөөнтэй байлгаж эрүүл байлгадаг гэж хэлж болно. Тэтгэвэрт гарсан ч би огт өвчин ярихгүй эрүүл, саруул байна. Хүүхдүүдийн минь элч энерги гэж боддог шүү. Бага ангийн багш гэдэг хүүхдүүдийн үлгэрлэж дуурайдаг хамгийн мундаг хүн байдаг. Миний аливаад хандаж байгааг 30-40 нүд харж байгаа шүү дээ. Аядуу зөөлөн, уужуу, тэвчээртэй нэгэн байх гэж анх хичээдэг байсан бол одоо энэ зан чанарууд хэдийнээ миний гол зан чанарууд болжээ.
ХҮҮХЭД БҮРД ИЛҮҮ АВЬЯАСТАЙ, ДУРТАЙ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГ
Эцэг эхчүүд маань олонхыг дагаж “шуурах” хандлагатай байдаг. Ангийн хоёроос гурван хүүхэд математикаар амжилт гаргаж байвал “Танай ангийнхан математикийн хичээлдээ сайн. Чи яагаад чаддаггүй юм. Багшаа би хүүхдээ Математикийн олимпиадад бэлдмээр байна” гээд л ороод ирдэг. Гэтэл тэр хүүхэд хэлний хичээлдээ сайн шүү дээ. Би аль болох тайлбарлаад л хэлдэг. Ойлгох нэг нь ойлгоод гарна. Багш хүн бол хүүхдийнхээ бичсэн зохион бичлэгээс, байгаа байдлаас нь юу хүсэж мөрөөдөж байгааг анзаарчихдаг. Гэтэл эцэг эхчүүд шал өөр чигт хараад хүчлээд байдаг. Хэрвээ хүүхэд тань математикийг гүнзгийрүүлэн судлах сонирхолгүй байгаа бол амьдралд гараад санхүүгээ аваад явах, гэрийнхээ засварыг хийхдээ талбай, хүрээгээ бодчих тэр амьдралын математикийг сурчихсан л бол илүү гүнзгийрүүлэх гэж шахах хэрэггүй санагддаг. Хүүхэд бүрд илүү авьяастай, дуртай зүйл байж л байдаг.
БАГШ БОЛ ХАМГИЙН НЭР ХҮНДТЭЙ АЖИЛ, ДУРЛАЖ ХИЙГЭЭРЭЙ ЗАЛУУС МИНЬ
Хүртээмжтэй байгаарай гэж залуу багш нартаа захидаг юм. Ангид хэдэн хүүхэд байна чи тэр бүгдэд хүрэлцэх хэрэгтэй. Тэр дундаа бага ангийн багш сайн сурдаг хүүхдүүдээрээ л хүрээлүүлээд байж болохгүй, хойно суугаа хичээлийн идэвх муутай тэр хүүхдийн ухаан бодол, сэтгэлд хүрэх ёстой. Зарим багш нарын сул тал нь сайн хүүхдүүдээ л маш их анхаараад сурлага муутай хүүхдүүдээ угаасаа засрахгүй гэж хаях хандлагатай байдаг. Гэтэл танаас хамгийн их анхаарал хүсэж байгаа урам зориг үгүйлж байгаа хүүхэд бол тэр сурлагын хоцрогдолтой хүүхэд. Чи жижигхэн оч өгөхөд тэр хүүхэд чиний төсөөлснөөс илүүг хийж чаддаг юм шүү.
Амьдралын минь алтан шар замыг зааж сургасан Багшдаа хайртай шүү,таны минь ажил амьдрал үргэлж өөдрөг бх болтугай Япон М.Цэнгүүн
Анх А үсэг заасан ардын хүндэт багш минь🙇♂️🫶
Бахархаж хайрлаж хүндлэхийн аргагүй тийм агуу хүн шүү 💞маш их зүйлыг зааж сургасан даа🙆♀️
Одхүү багшаараа бахархаж явдаг даа. Хүүхдийн төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй сайн багш шүү. Шавь нараараа хүрээлүүлж яваа багшдаа амжилт хүсье. Хүүхдийн шуугиандаа жаргаж яваарай багшаа.
Багш минь мундаг шүү Урт насалж удаан жаргаарай
Багш даа хайртай. Урт насалж, удаан жаргаарай. Б.Нямжигжид
Hundet bagsh min urt naslaj udaan jargaarai. Hairtai shu tandaa. Bagshiin aldar mandtugai
Мундаг багш минь шүү дээ.
Одхүү багшдаа амжилт хүсьее
Багш минь үнэхээр сайхан байна. Хүүхэд байхад энэ багш шиг гоё бичдэг болох юмсан гэж боддог байлаа. Сурагчиддаа үсэглэлийн баярын малгайг нь нэг шөнийн дотор торох юм юмгүй хийж байсан нь мартагддаггүй. Багшдаа амжилт хүсье!
Анх багшаараа а үсгийг заалгаж байсан даа ануухан байна аа багш