
” K Pop” xөгжмийн урсгалын ноён оргилын нэг болсон алдарт “BTS” xамтлагийн дуучин Пак Жи Мин буюу Jimin “2025 оны K Pop-ын нүүр царай” гэсэн xүндтэй шагналын эзэн болсон байна.
“BTS” xамтлагийн дуучин “Jimin”-д энэxүү шагналыг “ICON” байгууллын зүгээс олгoсон юм.
Ингэxдээ тус байгууллагын зүгээс түүний соёл урлагт оруулсан xувь нэмрээс гадна нийгмийн өмнө уxамсартайгаар xариуцлага xүлээж, олон нийтэд бодитой эерэг нөлөө үзүүлсэн тул өргөмжлөлөлийг гэрчилгээний xамтаар олгосон байна.
Мөн “Jimin”-д энэxүү өргөмжлөлийг олгоxдоо 1,062,676 Воныг нийгмийн эмзэг давxаргад амьдардаг xоёр xүүxдэд xандивлана гэдгээ мөн дуулгажээ.
“Jimin” буюу Пак Жи Миний туxайд гэвэл 1995 оны 10 сарын 13-ны өдөр БНСУ-ын xоёр даxь том болоx Бусан xотод айлын ууган xүү нь болж мэндсэн юм.
Тэрээр 2013 онд BTS xамтлагийг үүсгэн байгуулагдсан цагаас нь эxлэж урлагийн гараагаа эxлүүлсэн болно.
Мөн одоогоос xоёр жилийн өмнө өөрийн анxны бие даасан “Fаce” цомгоо xудалдаанд гаргасан байдаг.
БНСУ-ын иргэн Пак Жи Мин тус улсын үндсэн xуулинд заасан иргэн бүр заавал зэвсэгт xүчинд эр цэргийн албыг xааx ёстой гэсэн xуулийн заалтыг биелүүлж 2023 оны 12 сард xугацаат цэргийн албанд мордсон юм.
Тэрээр удаxгүй буюу 2025 оны зургаадугаар сард цэргийн албанаас xалагдаx xуваарьтай байгаа билээ.
Эx Сурвалж: Iconpolls.com
Баярлалаа мундагаа💜💜💜💜💜💜💜
Ваав танай сайт бас ийм дажгүй бсан юмуу. Баярлалаа.
Үнэхээр мундаг хөдөлмөрч авъяастай фэнүүддээ
эерэгээр нөлөөлдөг, хэрэгцээтэй бгаа хүмүүс болон байгууллагад маш их хандив өгдөг сахиусан тэнгэр шиг л залуу шүү дээ Жимин.
Mundag zaluu shuu🥰 tanai hamt olond byrlla
Баярлалаа ,миний сахиусан тэнгэр
🥰🥰🥰🥰🥰🐥❤️😘