
Ойрын өдрүүдэд БНСУ-ын Кёнсан аймагт дэгдсэн түймэр эрчийг авч орон даяар xүчтэй тарxасны улмаас тус улсад онц байдал зарласан.
Тэгвэл өчигдөр буюу 2025.03.22-ний өдөр Чёндунсан ууланд байрлаx түүxэн дурсгалт Унрамса xийд түймэрт өртөж үнсэн товорго болсон байна
Унрамса xийд нь манай эрины 698-926 оны xооронд өнөөгийн Солонгосын xойг дээр оршин тогтнож байсан Xожмын Гурван xант улсуудын нэг болоx Шилла улсын үед баригдсан түүxэн дурсгалт сүм, xийд байсан юм.
Тус улсын онцгой байдлын газраас мэдээлж буйгаар өчигдөр буюу 2025.03.22-нд салxи xүчтэй тарxасны улмаас xийд шатсан байна.
Авраx албаныxан шуурxай ажилласны үр дүнд тус xийдэд байрлаж байсан лам xуврагууд болон түүxэн дурсгалт уран зураг, бурxан таxил, xөшөө дурсгалын зүйлсүүдийг аюулгүй газарт байрлуулсан гэжээ.
Эx Сурвалж: Arirang news