Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн плэйоффын хагас шигшээ цувралын тоглолт дөнгөж сая М Банк аренад болж өндөрлөлөө. Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонс багуудын цувралын хоёр дахь тоглолт болсон бөгөөд Сэлэнгэ бодонс баг 97:83 харьцаатайгаар хожив. Ингэснээр цуврал 1:1 харьцаатай болж тэнцлээ.
Харин тоглолтын шилдэгээр 21 оноо, 12 самбар, таван дамжуулалтаар Димаркус Казинс нэрлэгдлээ. Түүнчлэн тус хоёр багийн дараагийн тоглолт гуравдугаар сарын 27-нд 19:10 цагаас болох аж.