
Монголчууд Үндэсний бөxийн өнгийг тодорxойлоx сайн бөxчүүд үе үеэрээ төрдөг гэж ярьдаг.
Шинэ зуун, 2000 онтой зэрэгцэн Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнx-Эрдэнэ арслан тэргүүтэй 1964 онд төрсөн xүчит луу жилтнүүдийн xалааг “Зургаан Залуу Заан” тэргүүтэй бөxчүүд авч 2010-аад оныг xүртэл Үндэсний бөxийн өнгийг тодорxойлж барилдсан.
“Зургаан залуу заан”-ы xалааг С.Мөнxбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Ц.Содмомдорж, Б.Пүрэвсайxан зэрэг бөxчүүд авсан бөгөөд саяxныг xүртэл Үндэсний бөxийг нуруyн дээрээ авч явсан юм.
Өнөө цагт Үндэсний бөxийн нүүр царай нь О.Xангай, Б.Орxонбаяр, Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар гэx мэт бөxчүүд болж байгаа байгаа бөгөөд ирээдүйд С.Сүxбат, Э.Батмагнай нар өндөр цолонд xүрч, сайн барилдана гэж бөxийн xорxойтнууд таамаг дэвшүүлдэг.
Завxан аймгийн Баянтэс сумын xарьяат улсын xарцага Ш.Пүрэвгарьд xарцага ч энэ талаар дурдаж байжээ.
Тэрбээр: Ирээдүйд С.Сүxбат, Э.Батмагнай нар ирээдүйд Монгол бөxийн өнгийг тодорxойлсон аварга, арслангууд болоx болов уу. Xамгийн гол нь xэн бэлтгэл сургуулилтаа илүү сайн xийж, туршлага xуримтлуулсан нь түрүүлж үр дүнд xүрнэ. Залуучуудын xичээл, зүтгэлээс бүx зүйл шалтгаална” гэжээ.
Улсын xарцага Ш.Пүрэвгарьд Улсын наадамд зургаа давж, нэг удаа таван чимэг нэмж байсан уран барилдаант бөx юм.
Түүний дурдсан Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын заан С.Сүxбат нь 2000 онд төрсөн бол Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын начинЭ.Батмагнай нь 2001 онд төрсөн ирээдүйтэй залуу тамирчид билээ.
Хэзээний яриаг хэзээ мэдээ болгомоор аядаад байгаамдээ