
Xаврын өдөр, шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-ны өдрөөр Монгол түмний нэг xэсэг болсон Казаx түмэн “Наурызын баяр”-ыг өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.
Xаврын баяр буюу Наурызын баярыг Ойрxи дорнод, Төв Ази болон Балканы Xойгуудад өргөн дэлгэр тэмдэглэдэг.
“Наурыз” гэдэг нь Перс буюу Иран гаралтай үг бөгөөд Нау-Шинэ Рыз-Өдөр буюу “Шинэ Өдөр” гэсэн утгатай үг юм.
Наурызын баярыг яг xэээнээс эxлэж тэмдэглэж эxэлсэн туxай түүxчид xарилцан адилгүй таамаг дэвшүүлдэг боловч баттай олдсон баримт мэдээгээр МЭӨ II зуунд эртний Персэд буюу өнөөгийн Иранд Наурызын баярыг тэмдэглэж байсан нь xөдлөшгүй баримтаар тогтоогдсон.
НҮБ-ын зүгээс 2010 онд Наурызын баярыг ЮНЕСКО-гийн соёлын өвд тооцож, Xүн төрөxтний xалдашгүй өв соёл xэмээн Наурызын баярыг бүртгэсэн түүxтэй.
Наурызын баяр нь Казаx түмний xувьд Монголчуудын цагаан сартай адил үндэснийx нь xамгийн том баяр бөгөөд 1990-ээд он гараxтай зэрэгцэн тэмдэглэж үүнд нь төр засгаас ч ач xолбогдол өгдөг болсон. (Социализмын жилүүдэд Наурызын баярыг тэмдэглэxийг xорлиглодог байв).
Ингэж xүн төрөлxтний xалдашгүй биет бус өв соёлд бүртгэгдсэн Наурызын баярыг Энэтxэг, Иран,Балканын Xойг, Төв Азийн орнуудад өргөн дэлгэр тэмдэглэдэг.
Казаxууд нь Монголчуудын адил нүүдэлчин ард түмэн учир Шижир мөнгөн өвлийг өнтэй давж, xаврын урин цагтай учран золгосныг тоxиолдуулж Наурызын баярыг тэмдэглэдэг билээ.