
‘UEFA NATIONS LEAGUE’ -ийн шөвгийн наймын эхний тоглолтоо Дани-Португалын багууд Данийн талбайд хийв. Уг тоглолтод Данийн шигшээ баг Расмус Хоелундын гоолоор 1:0 харьцаатайгаар ялалт байгуулав. Харин хариу тоглолтууд гурав хоногийн дараа болох аж.
Түүнчлэн энэ тоглолтод хожигдож хариу тоглолтод заавал хоёр гоолын зөрүүтэй хожиж байж цааш багаа чирч явах үүрэг Роналдуд оногдов. Хэдий дөчин нас хүрсэн ч хөлбөмбөгөө орхилгүй шигшээ багтаа эргэн ирж, хэсгээсээ нэгээр гарч энэ хүртэл ирээд буй. Үүгээр ч үл барав ирэх жил дэлхийн аваргад хүч үзнэ хэмээж буй.
Харин UEFA NATIONS LEAGUE ийн шөвгийн наймын бусад тоглолтуудын тухайд Хорват Францыг 2:0, Герман Италийг 2:1, Украйн Бельгийг 3:1-ын харьцаатайгаар тус тус хожиж Голланд-Испани 2:2 оор тэнцэв.