
Олон Улсын Хүүхэлдэйчдийн Өдөрт зориулсан баярын арга хэмжээ 3-р сарын 21-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.
“ЮНИМА” Олон Улсын Хүүхэлдэйчдийн холбооноос 03-р сарын 21-ны өдрийг “Олон Улсын Хүүхэлдэйчдийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь “Олон Улсын Хүүхэлдэйчдийн өдөр”-т зориулсан баярын арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Pro театр, Muppet театр, Хадгаа циркус, Circus entertaiment, Алаг мэлхий, Рома театр, Magic mascot, Үлээвэр хөгжимчид, Монгол Улсын Хүүхдийн Ордон гэсэн байгууллагууд оролцох юм.
03-р сарын 21-ны өдөр
11:00 цагт Улсын Хүүхэлдэйн театрын “Алтан залаат азарган тахиа” жүжиг үнэ төлбөргүй тоглогдоно.
13:00 цагт Чингисийн талбайгаас Цэдэнбалын талбай хүртэл бүх уран бүтээлчид баярын жагсаал хийнэ.
14:00 цагт Үндсэн арга хэмжээ эхлэх бөгөөд оролцогч театр болгоны мэндчилгээ эхэлнэ.