Чингис хааны алтан хөшөөний багасгасан эхийг Төрийн ордонд залжээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар, Агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ талаар БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа мэдээллээ.
Тэрээр, “Дулаалгатай гэр стандарт гаргана. Мөн пассив хаусын хэрэглээг дэмжих чиглэлээр бид ажиллана. Нэмж хэлэхэд арилжааны банкнууд, ялангуяа Төрийн банк хөнгөлөлттэй зээл олгох талаар Б.Жавхлан сайдад үүрэг даалгавар өгсөн байгаа. Ногоон зээл авъя гэхээр маш өндөр хүүтэй байдаг. Хүү нь ямар байх, хэрхэн буулгах, хүүгийн зөрүү ямар байх гэдгийг шийдэхгүйгээр хөнгөлөлттэй зээл хөгжихгүй” гэлээ.