
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дээд лигийн тэмцээний хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн гурав нь тодорлоо.
Тодруулбал, хамгийн түрүүнд “Бишрэлт Металл” баг хагас шигшээд шалгарсан бөгөөд тэд хасагдах эхний шатанд “Завхан Бродерс”-ыг дөрвөн цувралд 4:0-ээр буулган авсан юм. Тэдэнтэй АПЭС, “Майнерс”-ын хожсон нь тоглоно. Тэгвэл нөгөө талд аваргаа хамгаалан тоглож буй “Хүлэгүүд”-ийн залуус Дархан хотоор овоглосон “Дархан Юнайтед”-ыг цувралд 4:1-ээр буулган авлаа.
Харин тэдэнтэй хагас шигшээд тоглох өрсөлдөгчөөр “Сэлэнгэ Бодонс” баг тодорсон. NBA-ын шилдэг тоглогч ДеМаркус Казинсыг эгнээндээ нэгтгэсэн “Бодонс” баг 2024-2025 оны улиралд аваргаар тодорч, Зүүн Азийн лигт тоглох том амбицтай яваа. Тэр зорилгоо биелүүлэхийн тулд “Хүлэгүүд”-ийг хожих даалгавартай тулгарч байна.