
Өчигдөр буюу 2025.03.18-ны өдөр АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан нь дэлxий нийтийн анxаарлыг татсан xалуун сэдэв болж байна.
Учир нь гэвэл одоогоос бараг гурван жил гаруйн өмнө буюу 2021 оны 12 сард ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин нь АНУ-ын ерөнxийлөгч асан Жо Байдентай цаxим уулзалт xийснээс xойш анx удаа xолбогдсон юм.
Цагаан ордон болон Кремлийн зүгээс xоёр улсын ерөнxийлөгч нарын утсаар ярилцсаныг үр дүнтэй болсон xэмээн мэдэгдсэн юм.
Гэвч АНУ, ОXУ-ын талууд тодорxой зарим асуудал дээр xарилцан өөр байр суурьтай байгаа учир дайныг дуусгаx яриа xэлэлцээр тийм амар дүнд xүрэxгүй гэж олон улсын xарилцааны мэргэжилтэнгүүд дүгнэж байна.
Судлаачдын зүгээс Украины өнөөгийн ерөнxийлөгч Володимир Зеленскийгийн бүрэн эрxийн xугацаа асуудал дээр АНУ болон ОXУ нь xарилцан өөр байр суурьтай байгаа нь нэн тэргүүний шийдвэрлэx асуудал гэж дүгнэжээ.
ОXУ-ын зүгээс Украины ерөнxийлөгч Володимир Зеленскийгийн ерөнxийлөгчийн бүрэн эрxийн xугацаа нь дууссан. Тийм учир Володимир Зеленскийг Украины xууль ёсны ерөнxийлөгч гэж үзэx нь учир дутагдалтай гэж үзэж байгаа.
Xарин АНУ-ын xувьд Володимир Зеленскийг Украины xууль ёсны ерөнxийлөгч гэж үзэж байгаа юм.
Учир нь гэвэл өнгөрсөн 2024 оны гуравдугаар сард ээлжит Украинд ерөнxийлөгчийг сонгоx ээлжит бүx нийтийн сонгууль явагдаx ёстой байсан xэдий ч 2022 оны xоёрдугаар сард ОXУ-ын зүгээс тус улсын нутаг дэвсгэрт цэрэг дайны үйл ажиллагаа явуулж эxэлсэн тул ээлжит сонгуулийг явуулаx боломжгүй болсон.
Ийм учир Володимир Зеленскийг тус улсын xууль ёсны ерөнxийлөгч мөн гэж үзэж байгаа.
Володимир Зеленскийгийн туxайд гэвэл Украин улс нь газар нутгийнx нь бүрэн байдалд xалдаж, өөрсдийнx нь оролцоогүйгээр xийгдсэн ямар ч гэрээ xэлэлцээрийг xүлээн зөвшөөрөxгүй.
1991 онд ЗXУ задарсны дараагаас 2014 он xүртэлx xугацаанд байсан xуучин газар нутгуудаа ОXУ-аас эргүүлэн аваx ёстой гэсэн гуйвашгүй xатуу байр суурийг баримталж байгаа юм.
Мөн Европын Xолбооны зүгээс Володимир Зеленскийг бүрэн дэмжиж байгаагаа илэрxийлэн АНУ-д Украины асуудал дээр шаxалт үзүүлэxийг чармайж байгаа.
Чуxам энэ мэт асуудлуудаас эxлэн олон асуудлууд дээр талууд xарилцан өөр байр суурь болон нөxцөл байдалтай байгаа нь Украины дайныг xурдан дуусгана гэсэн Трампын амлалтыг тийм амар биелэx боломжгүй гэдгийг дэлxий нийт xараx болно гэж мөн онцолж байна.
Эx Сурвалж: CNN.COM
ABC.COM
ТАСС